МАН-ын бүлгийн хурал эхлээгүй байна

Өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах товтой байсан. Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байлаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.
Гэвч одоогийн байдлаар тус бүлгийн хуралдаан эхлээгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ