Д.Хаянхярваа:У.Хүрэлсүхэд МАН-ыг, Засгийг толгойлж явах чадвар байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдөр МАН-ын УЗ хуралдсан байна. Хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулахыг шийдвэр гаргасан. Тэрбээр энэ шийдвэртэй холбогдуулан:
-Би ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, тэр дундаа намын Удирдах зөвлөлийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг тавьсан. Намайг огцруулах үндэслэлийг тавихдаа хоёр үндэслэл хийсэн. Нэгдүгээрт, намын даргыг шүүмжилж, намын даргатай тэрсэлдсэн гэсэн. МАН-ын Хяналтын хороо намын даргыг шүүмжилж болохгүй гэсэн. Би “Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Алдаа оноог нь засах ёстой. Би цаашдаа үг хэлэхдээ намын Хяналтын хорооноос зөвшөөрөл авах ёстой юу. Нэг хүнийг тахин шүтэх замаар явж байна. Мөн ЖДҮХС-гаас зээл авч холбогдсон хүмүүсийг хамгаалахгүй байна гэсэн. Би өнөөдөртөө УИХ-ын гишүүн байгаагийн хувьд надад МАН-ын бүлгийн даргын албан тушаал байна уу, үгүй юу сонин биш. Би цаашдаа дээрх зүйл зохион байгуулалттай хийгдэж үү, үгүй юу гэдгийг хэлмээр байна.
Өнөөдөр Монголд хэтэрхий хүчирхийлэл дарангуйллын системээр орж байна. У.Хүрэлсүх элдэв долооноор хэлж, утас шөрмөсөөр дарамталдаг. Янз бүрийн үгээр хэлдэг. Тэгээд намын даргаар шүүмжлэхгүй, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байна гэдэг. Ийм үйлдэл гаргаад байгаа нь буруу. Бүх зүйлийг хүчирхийлэл, дарангуйллын замаар явуулж болохгүй. Парламентын замаар явах учир энэ бүхнийг хэлж байгаа юм хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Таныг Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар?
-Энэ үгийг өгчигдөр би Удирдах зөвлөл дээр хэлсэн. Өнөөдрийг хүртэл Засгийн газрыг огцруулах тухай бичигт гарын үсэг зураагүй. Надад тийм санал ирээгүй гэдгийг хэлсэн. Харин удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Хэрвээ та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол би хууль бус үйлдэл хийж байгаа энэ Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина” гэж хэлсэн.
-Бичиг өргөн барина гэсэн үг үү?
-Би өнөөдөр ийм хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө тэр хүнтэй хариуцлага тооцоод, хариуцлага тооцох хүмүүсээсээ хазайсан. Байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь би үнэхээр ойлгохгүй байгаа. Тийм учраас энэ хүн алдаагаа засах, өөрийнхөө гаргаж байгаа авир төрх, энэ том намыг авч явах Засгийн газрыг толгойлж явах чадваргүй байна гэж харж байгаа. Тийм учраас энэ хүнийг огцруулах асуудлын талаар гарын үсэг цуглуулж өргөн барина.
-Засгийн газар огцорсноор асуудал шийдэгдэх үү?
-Хэрвээ ажил төрлөө хэвийн хэмжээнд хийгээд, шударга ёс тогтооно гэж гарч ирсэн тэр зарчимдаа үнэнч, тууштай байгаа бол Засгийн газрыг дэмжих ёстой. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын үйл ажиллагааг хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн. Бүх асуудлыг нь дэмжиж, ажил төрлийг нь шуурхайлах чиглэлд явж байсан. Нийгэмд үүсээд байгаа бухимдалд хариултыг нь буруу өглөө.
Миний хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаал байх үгүй нь хамаагүй. Өнөөдөр Монгол Улсын эрх ашиг гэж байгаа. Би шударга ёсны төлөө явна.
-Гишүүд Засгийг огцруулахад гарын үсэг зурах болов уу?
-Би 64 гишүүнийхээ нэрийг бичээд, гарын үсэг зуруулах санал тавина. Өөрсдийнхөөрөө шийдэх байх.
-Шаардлага биелүүлэхгүй бол намаас хөөх асуудал ярина гэж байсан?
-Бүлгийн даргаас огцрохгүй бол тусгай хариуцлага тооцно гэж байсан. Бодвол намаас хөөх байлгүй.
-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдсан уу?
-Ц.Нямдорж нар Д.Амарбаясгаланг улс төрийн хариуцлага үүр гэсэн. Гэтэл би төрийн бус байгууллагынх, хариуцлага үүрэхгүй гэсэн зүйл ярьж байна лээ. Энэ чинь улс төрийн ажилтан, улс төрийн том намын ЕНБ-гийн дарга. Тийм учраас хариуцлага үүрэх ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ