Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч няцаалт гаргалаа

img

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу шалгалтыг явуулж байна. 

 

 

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бодит байдлыг зориуд мушгин гуйвуулж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ хамгаалж байна гэж мэдэгдсэнийг албан ёсоор няцааж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zorison zorilgoosoo hezee ch bitgii uharaarai ard tumen chinii tald b.gaa shuu
2018-11-14
Иргэн:
Миеэгиин энхболдыг огцруулах хэрэгтэй мөн атг дарга. Уцег даргыг огцруул
2018-11-13
zochin:
Тийм шүү, тэгэж харагдаж байсан. Харин машинтай хүмүүс дэмжиж жагссан нь сонин санагдсан
2018-11-13
ЗОЧИН:
ХҮРЭЛСҮХ САЙДАА АРД ТҮМЭН ЧИНЬ ТАНД ИТГЭЖ БАЙГАА ШҮҮ ШУДАРГА БАЙГААРАЙ
2018-11-13
Болдбаатар:
Хувийн эрх ашгийг ард түмнийхээ эрх ашгаас дээр тавьсан тангаргаа зөрчсөн эрхэм гишүүд УИХ-д байх ёс зүйгүй. Саналаараа огцор
2018-11-13
зочин:
Ерөнхий сайд аа дэмжиж ажиллана аааааааааааааааааа 60 тэрбумын, ХХБ-ны 49 хуьийн мафи Миеэ-г зайлуулсан цагт улс төр цэвэршинэ,,,,,,,,,,,,,,,
2018-11-13
Иргэн:
Миеэгиин энхболдыг огцруулах хэрэгтэй мөн атг дарга. Уцег даргыг огцруул
Зочин:
Ерөнхий сайд тэднийг хамгаалаагүй болох нь тодорхой харагдаж байсан.
2018-11-13
zochin:
Тийм шүү, тэгэж харагдаж байсан. Харин машинтай хүмүүс дэмжиж жагссан нь сонин санагдсан
zochin:
hamgaalaad bna sh de uuchlal guigaad boloo gej bodvol mai shu neeree yagaad batzorigiig hamgaalaad bgaan hudlaa jujig hurelseh
2018-11-13