У.Хүрэлсүхийн ослын буулт

img

Яг үнэнийг хэлэхэд, У.Хүрэлсүх шиг олны хүлээлт дунд Монгол Улсын Ерөнхий сайд, намын дарга болсон улстөрч ардчиллын он жилүүдэд тунчиг цөөхөн төрсөн. У.Хүрэлсүх Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж, Ерөнхий сайдтайгаа муудалцаж, эцэстээ “өөрийгөө тагнасан” хэргээр шүүхэд дуудагдах дөхсөн үедээ Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болж байлаа. Энэ бол 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр. Одоогоос жилийн өмнө гэсэн үг. Түүнээс 50 хоногийн дараа У.Хүрэлсүх МАН-ын 15 дахь дарга болсон.

 

 

Тэрээр Ерөнхий сайд, МАН-ын дарга болохдоо ямар ч улстөрчийн хүсээд хүрдэггүй “супер рейтинг”-тэй болоод байв. Яагаад гэвэл, Монголын ард түмэн ч, МАН-ынхан ч шударга шулуухан удирдагчийг хүсч байв. Өөрөөр хэлбэл, өнөөдөр л ЖДҮХС-гийн хөрөнгийн хуваарилалт зэрэг муу муухайг нүдээрээ харж, чихээрээ сонсоод “дэлбэрч” байгаа болохоос нийгмийн шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ тулж байсан үе юм. У.Хүрэлсүх ч “гэрийн даалгавар”-аа сайн хийчихсэн олны өмнө гарч ирсэн.

 

2017 оны есдүгээр сарын 28-д Байнгын хорооны хурал дээр “…Багш, эмч нарын цалинг нэмэхгүй. Тийм боломж байхгүй” гэсэн эрс үг, 2017 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр “…Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуульд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна. Монгол Улс мандан бадарч,Монгол төр мөнхөд оршиг. Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн галтай цогтой мэдэгдэл зэрэг нь түүнийг сонсож суусан ард түмний загатнасан газар нь маажсан юм.

 

У.Хүрэлсүх ингэж өмссөн “давхар дээл”-тэйгээ бүтэн жил ажиллажээ. Үнэмлэхүй бяраар засгийг ч, намыг ч удирдсан нэг жил өнгөрөв.  Харамсалтай нь яг жилийн дараах энэ өдрүүдэд УИХ нэр хүндээ алдчихсан, Засгийн газар нь дээсэн дөрөөн дээр, МАН нь тарж бутарсан, ер нь бол Монголын улс төрд улаан гэрэл асчихаад байна. Хэд хоногийн өмнө ЖДҮХС-гийн 65 тэрбум /яг үнэн тоо нь 100 тэрбумаас хол давна/ төгрөгийг МАН-ын 64 гишүүн хуваагаад цохьчихсон нь ил болсон. УИХ-ын, МАН-ын тэрбумтан гишүүд голдуу энэ мөнгийг зээл болгон хувааж авсан нь олон нийтийн “шударга ёсны хүсэмжлэл”-ийг уур хилэн болгож хөдөлгөж орхисон юм. Нийгмийн дуу хоолой, үзэл бодол эрх баригчдыг шүүмжлэх, бүр үзэн ядах хэмжээнд очиж, нөгөөдүүл нь цахим сүлжээг хэт задгай байна гэж гомдоллов.

 

Монголын улс төр, нийгэм нэгэнт ийм байдалд орсон тул эрх баригчид намдаа, төр институциудад зарим өөрчлөлтийг хийхээс аргагүй байдалд оров. Ингээд уржигдар /2018.11.12/ эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Энэ хурлын өмнө “…Нийгмийг бухимдуулаад байгаа жижиг дундын зээлтэй нөхөдтэйгөө хариуцлага тооцохоор Бага хурлаа зарлах гэж байна” гэсэн мессэж тараад байлаа. Гэвч яг хурал нь болоход У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсээ биш УИХ-ын дарга М.Энхболд, түүний фракцынх гэгддэг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарыг огцруулах тухай саналыг гаргаж, Удирдах зөвлөл нь хэлэлцээд явчихав. Гэвч УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэлийг тодорхой заагаад өгчихсөн байдаг байна.

 

УИХ-ын дарга нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргавал, хүнд өвчний улмаас, Үндсэн хуулийн цэц огцруулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бол, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээс тогтоогдсон бол өөр хэн нэгнийг оронд нь сонгож болох юм байна. Түүнээс биш М.Энхболд нь У.Хүрэлсүхийн хамгийн том дайсан байгаад, 60 тэрбумын ярианд оролцсон нь огцруулах шалтгаан болохгүй гэсэн үг. Харин нөгөө хоёрыг нь бол Удирдах зөвлөл нь ч, УИХ дахь намын бүлэг нь ч огцруулъя гээд шийдчихлээ. Хоёр биеэ огцруулахаар ил тэмцэлдэж байгаа У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа хоёрын хэн нь илүү алдах юмтай вэ гэдэг бас сонин асуудал. У.Хүрэлсүх бол МонголУлсын Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга хүн. Харин Д.Хаянхярваа бол УИХ дахь намын бүлгийн дарга. Ерөнхий сайд, намын даргын албан тушаалын дэргэд бол жул албан тушаал юм. Ингэхээр хамаг юмнаасаа хагацвал “…Хайран юм” болох нь У.Хүрэлсүх гэсэн үг.

 

Гэхдээ л ЖДҮХС-гаас зээл “авсан” гишүүдийн талаар шийдвэр гаргаагүйд ард түмэн ч, МАН-ын жирийн гишүүд нь ч таагүй хандаж байна. Ер нь бол МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар албан ёсооор л хэлэлцээгүй болохоос ярилцсан байна. Энэ асуудалд нэр холбогдсон хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэж намын ахмад гишүүүд нь дуугарч, нөгөөдүүл нь ажлаа өгөх тухай ч ам тангараг өгсөн байна. Ямартай ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүний бүрэн эрхээсээ татгалзана гэдгээ Удирдах зөвлөлдөө хэлжээ.

 

Нөгөө талаар У.Хүрэлсүх дээрх гурван албан тушаалтныг огцруулах санал гаргасан нь “нуман тулгуур”-аас гарах гэсэн оролдлого төдий юм. Харин ч өөртөө, засагтаа маш халгаатай дайснуудыг бий болгож, ил тэмцэлдэх суурийг тавьж өгсөн хэрэг. Д.Хаянхярваа ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана гэж хорсолтойгоор хэлж байгаад, УИХ-ын гишүүүнийхээ бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах сонирхол дээр МАН-ынхан ч, АН-ынхан ч нэгдэнэ. УИХ-ын даргад өргөн барих 19 гишүүн бол гэрлийн хурдаар цуглана. Ингэхээр огцруулаад эхэлсэн Д.Хаянхярваа, Су.Батболд хоёроосоо өмнө У.Хүрэлсүх Засгийн газартайгаа онхолдчихож мэдэхээр болоод байна.

 

Тэгээд дараа нь МАН-ын даргаасаа мултарна. Шуудхан хэлэхэд яг одоо У.Хүрэлсүх үү, М.Энхболд уу гэдэг намын, төрийн эрх мэдлийг гартаа атгацгаасан талуудын том тулаан үргэлжилж байна.

 

Одоо бол У.Хүрэлсүхийг огцроход харамсаад, халаглаад байх хүн тийм ч олон гарахгүй болов уу. Энэ хүн өөрөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд олны хүлээлтийг бусниулсан юм. Олон нийт У.Хүрэлсүхийг шударга ёс тогтоохоор амиа хайрлахгүй тэмцэнэ гэж итгэсэн. Гэвч Ерөнхий сайдын тамгыг, МАН-ын даргын сэнтийтэй авснаасаа хойш хэснээсээ буцаж, амласнаасаа ухарсан. Хамгийн харамсалтай нь У.Хүрэлсүхийн хийж байгаа, хэлж байгаа нь У.Хүрэлсүхийнх биш байсаар өнөөдрийг хүрсэн юм. Энэ 365 хоногийн хооронд хамелеон шиг хичнээн ч дүр үзүүлэв дээ.

 

Нэг харахад Ерөнхийлөгч Х.Баттулгатай, дахиад харахад  УИХ-ын дарга М.Энхболдтой тэврэлдчихсэн, мөрөө алгадаад явж байдаг юм. Өнөөдөр бүр “Босоо хөх”-ийнхэнтэй тэврэлдээд зураг авахуулчихсан байна. Хамтарч тэмцэнэ л гэнэ. Энэ хэрээр У.Хүрэлсүхийн үг, үйлдэл нь олон хувирч, тэр хэрээр У.Хүрэлсүхийн бодол, бодлого бүдгэрч байгаа хэрэг. Ер нь бол У.Хүрэлсүх ямар нэгэн хөдөлгөөн хийлээ гэхэд түүнийх нь ард хэн нэгэн “зөвлөгч” байдаг гэдэг юм. Энэ оргүй яриа биш байж мэднэ. Уржигдар болсон Удирдах зөвлөлийн хурлаар гаргасан саналыг ч өмнөх өдөр нь огт төлөвлөөгүй байсан. Өглөө нь МАН-ын гишүүд мэдэж, бие биедээ тараахад Д.Хаянхярваа олж мэдээд яаралтай хэвлэлийн бага хурал зарласан гэж байгаа.

 

Удирдах зөвлөлийн хурлын урд орой өрөөнд нь хоёр хашир гишүүн ороод гарсны дараа Ерөнхий сайд ийм шийдвэр гаргасан байгаа юм. Удирдах зөвлөлийн хурал ч тэдний сценараар явагдсан гэж болно. Яг одоогийн байдлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уржигдрын явдалдаа тунчиг сэтгэл хангалуун сууж байна. Тэр ялж яваа мэт байгаа юм. Гэхдээ энэ маш том дайны дөнгөж эхлэл нь гэдгийг тэр олж харж байгаа эсэх нь бүү мэд. Дахиад хэлэхэд, энэ явсаар огцруулаад эхэлсэн хүмүүсээсээ түрүүлээд “явчихаж” мэдэхээр болоод байгаа юм. Юу гэвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХ-гаас зээл авсан нөхдийг яагаад хамгаалж үлдсэн нь маш ойлгомжгүй байгаа. Олон нийт ч дургүй байна. Гэхдээ бас ойлгомжтой байж мэдэхээр мэдээлэл тарж байна. Засгийн газарт нь саяхан орсон нэг сайд гэхэд У.Хүрэлсүхтэй хамаатайгийн цаагуур хамаатай нөхөр байх  жишээтэй.

 

Нөгөө талаас У.Хүрэлсүх “жижиг дундын зээлдэгчид”-тэйгээ шулуухан, шуудхан хариуцлага ярьж чадахгүй байх шалтгаан байж мэдэх юм. Энэ сангийн хөрөнгийг “алтан загас” шиг тараасан Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэхгүйгээр авч үлдэх улс төрийн шийдвэрийг МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх голлож гаргасан. У.Хүрэлсүх ингэхээс ч аргагүй. Учир нь Б.Батзориг түүний зөвшөөрөлгүйгээр “алтан загас” болох боломжгүй.

 

Ер нь бол У.Хүрэлсүх яаж ийгээд ямар нэг том мөнгөний араас гараад ирдэг. Холбогдчихсон л байдаг.

 

Арав гаруй жилийн өмнөх Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт мань эр орооцолдсон. Энэ хэргээс болж Ц.Чимэдцэрэн гэдэг залуу шоронд орсон. Харин түүнтэй хамт Солонгосын казинод тоглосон гэх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар улс төрийн карьераа үргэлжлүүлэн “наранд” үлдсэн юм. Дараа нь Ерөнхий сайд болсныхоо дараахан УИХ-ын чуулганы танхимд Ж.Мөнхбаттай хэрэлдсэн. Тэр үеэр Ж.Мөнхбатыг  “…Нүүрсний хулгайч” гэхэд нөгөөх нь “…Чи ч гэсэн намын мөнгө хулгайлаагүй юу” гэсэн хариу барьсан. Ж.Мөнхбат Тусгаар тогтнолын ордныг барьсан үеийн асуудал ярьсан бололтой гэж намынхан нь ярьцгаасан. Энэ хэрүүлийн дараа У.Хүрэлсүх Ж.Мөнхбатаас уучлалт гуйж байв. Хамгийн сүүлийнх нь энэ ЖДҮХС болж таарна.

 

Ийн бүтэн нэг жил Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болж, үнэмлэхүй бүрэн эрхтэй “бүдүүн дарга”-ын ажил хийсэн У.Хүрэлсүх ослын буулт хийлээ.

 

Газарт эсэн мэнд бууж болно, эсвэл баларна. Яг одоо бол мань эр өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийснээ, яагаад ийм болсноо бодох завгүй “чөлөөт уналт” хийж байна. Улстөрчдийн ярьдгаар тэнгэр нь хаяагүй бол төлөвлөснөөрөө хийж чадна. Тэнгэр нь хаячихсан бол “…Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байв” гэсэн нэг сайхан хөрөг зураг Төрийн ордны хонгилд өлгөгдөх болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ёстой л бөгс долоогч бичсэн байна.Ард түмэн ойлгонооо хор болгоныг урьдчилаад харж байгаа ард түмэн та нараас ухаантай түмэн олны оюун ухаан тунгалаг мэлмий нийтлэлч чамаар дутахгүй юм шүү
2018-12-21
Мунда:
Хоё хоё Марксыг шүтэгч гуй жаахан аядаж үз. Марксын онолд авах гээхийн ухаанаар хандах ёстой. Төгс онол гэж байхгүй ээ. Наад туйлширдаг үзлээсээ хэзээ салах юм бэ??? Жаахан ухаантай амьдарч сурмаар юм.
2018-11-14
Бөгс долоогч бичжээ
2018-11-14
Zochin:
Hvrelsvh yavj vzee chi hereguiiee
2018-11-14
Хэн дэмжих билээ:
Хүрэлсүхийг дэмжих залуучууд байх уу
2018-11-14
Ynen:
Xyrelsyx ard tymend amlasan shigee shudarga baij chadaagyi ee,estoi l xameleon shig baisan ni margashgyi Ynen,Odoo zailsan ni deeree
2018-11-14
But:
МАН-н залуучууд одоо л Хүрэлсүхийг дэмжиж жагсаад өгөх хэрэгтэй байна штэ. Бидний үед тийм маневр хийдэг л байсахни юм да. Одоо оройтлоо шүү...
2018-11-14
Хэн дэмжих билээ:
Хүрэлсүхийг дэмжих залуучууд байх уу
Nowshnuud:
Muusain archaagui nowshnuud 5 tugrugnii tuluu Enkoldiin bugsiig unsej Hurelsehiig muulj bichij bn uu ta nariig bugdiig udahgui archij hayanaa gaigui ard tumnii tsus nulims asgarch duusdagguim shuu
2018-11-14
зочин:
Хүрэлсүх монгол хүн байж морио унаж байхгүй дээ, мотоцикл унаж давхиад байсан, онхолдох нь байна шүү дээ.
2018-11-14
ах нь:
Хүрэлсүх зүгээр нэг зургаа хананд өлгүүлэх Ерөнхий сайд баймааргүй байна гэж хэлсэн нь үнэн байна. түүний зургийг угаасаа өлгөх хэрэггүй
2018-11-14
зочин:
Хүрэлсүхийг хөөрөгд гэсэн ЖенкогиЙН БУУНЫ НОХОЙ БАЙНА
2018-11-14
Нэг харахад Ерөнхийлөгч Х.Баттулгатай, дахиад харахад УИХ-ын дарга М.Энхболдтой тэврэлдчихсэн, мөрөө алгадаад явж байдаг юм. Өнөөдөр бүр “Босоо хөх”-ийнхэнтэй тэврэлдээд зураг авахуулчихсан байна. Хамтарч тэмцэнэ л гэнэ. Энэ хэрээр У.Хүрэлсүхийн үг, үйлдэл нь олон хувирч, тэр хэрээр У.Хүрэлсүхийн бодол, бодлого бүдгэрч байгаа хэрэг. Ер нь бол У.Хүрэлсүх ямар нэгэн хөдөлгөөн хийлээ гэхэд түүнийх нь ард хэн нэгэн “зөвлөгч” байдаг гэдэг юм. Энэ оргүй яриа биш байж мэднэ. Уржигдар болсон Удирдах зөвлөлийн хурлаар гаргасан саналыг ч өмнөх өдөр нь огт төлөвлөөгүй байсан. Өглөө нь МАН-ын гишүүд мэдэж, бие биедээ тараахад Д.Хаянхярваа олж мэдээд яаралтай хэвлэлийн бага хурал зарласан гэж байгаа. Удирдах зөвлөлийн хурлын урд орой өрөөнд нь хоёр хашир гишүүн ороод гарсны дараа Ерөнхий сайд ийм шийдвэр гаргасан байгаа юм. Удирдах зөвлөлийн хурал ч тэдний сценараар явагдсан гэж болно. Яг одоогийн байдлаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уржигдрын явдалдаа тунчиг сэтгэл хангалуун сууж байна. Тэр ялж яваа мэт байгаа юм. Гэхдээ энэ маш том дайны дөнгөж эхлэл нь гэдгийг тэр олж харж байгаа эсэх нь бүү мэд. Дахиад хэлэхэд, энэ явсаар огцруулаад эхэлсэн хүмүүсээсээ түрүүлээд “явчихаж” мэдэхээр болоод байгаа юм. Юу гэвэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮХ-гаас зээл авсан нөхдийг яагаад хамгаалж үлдсэн нь маш ойлгомжгүй байгаа. Олон нийт ч дургүй байна. Гэхдээ бас ойлгомжтой байж мэдэхээр мэдээлэл тарж байна. Засгийн газарт нь саяхан орсон нэг сайд гэхэд У.Хүрэлсүхтэй хамаатайгийн цаагуур хамаатай нөхөр байх жишээтэй.Газарт эсэн мэнд бууж болно, эсвэл баларна. Яг одоо бол мань эр өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу хийснээ, яагаад ийм болсноо бодох завгүй “чөлөөт уналт” хийж байна. Улстөрчдийн ярьдгаар тэнгэр нь хаяагүй бол төлөвлөснөөрөө хийж чадна. Тэнгэр нь хаячихсан бол “…Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар 2017-2018 онд ажиллаж байв” гэсэн нэг сайхан хөрөг зураг Төрийн ордны хонгилд өлгөгдөх болно.
2018-11-14
Энэ хөөрүү сагсуу тэнэг хар хуурамч хурандаа цолтой цэргийн бага дарганцар одоо боль доо. улс орныг самарч гүйцлээ
2018-11-14
Өөрөө мотоцикл унадаг болохоор бензинд санаа зовдоггүй бол огцрох шалтгаан мөөн
2018-11-14
Zochin:
Khurelsukh zarimdaa demii yum ikh khiij bna shuu bodokh l estoi shuu sanaa bol zob gekhdee etsiin shiid l chukhal shuu dee
2018-11-14
Ард түмэн ард чинь, Миеёгомбыг Авч хявал төр түмэндээ түмэн үедээ гавъяа болно
2018-11-14
зочин:
Хүрэлсүх ээ, ард түмэн ард чинь байгаа шүү, Миеэ, Хаян зэрэг луйварчдын эсргэ тэмцлийг чинь дэмжиж байгаа шүү, шаардлагатай бол жагсана шүү, Засгийн газар унавал энэ улс эдийн засаг сүйрнэ шүү, ард түмэн л улам ядуурч горыг амсана
2018-11-14
зочин:
Хүрэлсүхийг хөөрөгд гэсэн ЖенкогиЙН БУУНЫ НОХОЙ БАЙНА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР та бол жинхэнэ хорын дусал нь ч хүрэхгүй идээг шахахад холоо очиж үсэрдэг хэсэг нь гэдгээ мэд. Бид та нарын хороор амьдарч ханалаа. Хүрэлсүх унасан ч хамаагүй нийгэмд өөрөөр амьдрах үндэс мөчир байгаа. Тэднийг нахиалуулахад золиос хэрэгтэй.
2018-11-14
Үүнийг уншлаа. Тэгээд яахын бэ. Эхлээд хаацайлаад байгаа, хорыг нь хутгаад байгаа идээ бээрийн толгойг нь шахаж гаргахгүй бол улаи л хувилаад байдаг ш дээ. Улс төрийн ийм цэвэрлэгээ хийхэд ганц намтай Хятад улс 12жил ажиллаад барахгүй байхал манайх шиг аалзны торыг шатаахад 1 жил бол хаана ч хүрэхгүй ш дээ. Харин Хүрэлсүх шантрахгүй үзэж тарах л хэрэгтэй. Чадахгүй бол амьтан болно гэдгээ чамаар заалгахгүй биз дээ.
2018-11-14
457899999:
Монголын Ерөнхий сайданцар бол " МОТОЦИКЛЬ УНАСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН" гэж гадны нэг Нөхөр хэлсэн юм гэсэн Яаж ингэж хөндлөнгөөс онож хэлсэн байнаа.
2018-11-14
irgen:
hurelsuh erdenebatiin zasgiin gazriig unagaahdaa gishuuddee amalsan tulbur ni jdv gedeg ni todorhoi bhad, tedentei hariutslaga tootsoj chadahgvj uuruu ugsun hun chini, 60ter bum geed bsn, uuruu 100terbumiig taraatsan bhad, yag adilhan nohduud
2018-11-14
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм .Энэ бүхнийг Үндсэн хуулийндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө
2018-11-14
Төр өмчтэй байх, иргэд амины өмчтэй байх, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгах К.Марксын агуу үзэл санааны хажууд Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ, Засгийн газар тарах, Монголын төрийн тогтолцоог өөрчлөх эсэх нь ёстой л хумхийн тоос шиг өчүүхэн асуудал. Монголчууд бидний билгийн нүдний мэлмий 1990 онд таг сохорчээ.
2018-11-14
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2018-11-14
Мунда:
Хоё хоё Марксыг шүтэгч гуй жаахан аядаж үз. Марксын онолд авах гээхийн ухаанаар хандах ёстой. Төгс онол гэж байхгүй ээ. Наад туйлширдаг үзлээсээ хэзээ салах юм бэ??? Жаахан ухаантай амьдарч сурмаар юм.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төр өмчтэй байхыг, ард иргэд амины өмчтэй байхыг, хувийн өмчийн бүхий л хэлбэрийг устгахыг марксизмын үзэл санаа гэнэ. Усан тэнэг, үхэр монголчууд бид сүүлийн 200 жилийн туршид амины өмч, хувийн өмчийн ялгааг ойлгож чадахгүй эргүүтсээр явна. К.Марксын тодорхойлсноор бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэдэг байна. Тухайлбал, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал энэхүү өмч нь амины өмч болно. Харин 1000 хонио бусдаар маллуулвал бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжих бөгөөд ийм өмч нь хувийн өмч болдог байна. Өөрөө хэлвэл аливаа өмч нь бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлжиж байна уу?, үгүй юу гэдгээс хамаараад эсвэл хувийн өмч, эсвэл амины өмч болдог байна.
2018-11-14
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2018-11-14
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
2018-11-14
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
2018-11-14
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
2018-11-14
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо. Коммунизмын хий үзэгдэл монголоор тэнэж явна.
2018-11-14
К.Марксын үзэл санааг удирдлага болгосон Хятад улс үсрэнгүй хөгжиж, хөгжлөөрөө дэлхйид гайхуулж байна. ХЯтадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа К.Марксын бүтээлийг нарийвчлан судлах, марксын үзэл санаанд үнэнч байхыг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын 200 жилийн ойг төр засгийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хөшөөг түүний төрсөн нутагт нь (Германд) сүндэрлүүлж байна. Монголын удирдагчид К.Маркс гэж хэлэхээс ичиж байна. Ичиг, ичиг!!!
2018-11-14
Ардчилалын үзэл санааг удирдлага болгосон Монгол улс эдийн засаг, нийгэм, ёс суртахууны хувьд бүрэн дампуурч, өрийн тулам болж байна. Тусгаар тогтнол нь дэнжигнэж байна!!!
2018-11-14
Асуулт: Монгол орон парламентын засаглалтай орон уу? Зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон уу? Хариулт: Монгол орон зүсээ хувилгасан нэг намын удирдлагатай орон. Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж худлаа юм байна. Нэг намын удирдлага төр засгийн удирдагчдыг (УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлнэ, УИХ-ын гишүүнээр хуурамчаар сонгоно, УИХын дарга, Ерөнхий сайд, Яамдын сайд, нийслэл, дүүрэг, аймгийн дарга нарын нэр дэвшүүлж хуурамчаар батална гэх мэт) томилдог хуурамчаар сонгодог үнэхээр нэг намын удирдлагатай орон юм. Нам нь нам биш, мафийн бүлэг!
2018-11-14
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
2018-11-14
Марксизмын үзэл санааг үндэс болгосон МАН аль 1990 онд бурханы оронд заларсан. У.Хүрэлсүх одоогийн МАН-ыг ах нам, ууган нам гэж монголчуудын толгойг 30-аад жил хууран мэхэллээ. У.Хүрэлсүх монголчуудын сайхан сэтгэлээр 30-аад жил тоглоом тохуу хийлээ.
2018-11-14
Одоогийн АН, МАН бол бусдын хөлс, хүч, оюун ухаан, цусыг сорон мөлждөг хувийн өмчийг магтан дуулсан Америкийн захиалгат намууд юм. Сэрэмжлэгтүн, болгоомжлогтун!!!
2018-11-14
Зочин:
Ард иргэд энэ хүний бичсэнтэй, бодож байгаатай, ингэж сурталдаад байгаатай санал огтхон ч нийлэхгүй байгаа. Үүнийг бичсэн этгээд хушуугаа хөдөлгөж, авилгадагчдын нэг, ийм байдалд л монгол орныг байлгаж өөрийгөө л бодсон хумслагч луйварчдын гар хөл гэж ойлгохоор байна.
2018-11-14
zochin:
Mash zuv bichsen baina daa
2018-11-14
Miye Enkhbold gedeg medrel muutai, alban yosnii manguu, hujaagiin erliiz, tsohon dundaa suheer duirtel buulguulsan yum shig erguu tsarailsan, 60 terbumiin bulhaitan balai nuhriig nen darui zailuulahiig shaardaj bna. Tegeegui tsagt mongol toriin tsus tsevershihgui ee.
2018-11-14
Юу хийнэ гэж гарч ирээд юу хийв гэдгийг түмэн олон асууж байна? Нүцгэн цээжлээд мотоцикл унаж давхив...
2018-11-14
Иргэн:
Сагсуу, сурсан мэдлэг боловсролоор тааруу, өс хөнзөн санагч, намын хаглан бутаргагч Хүрэлсүх зайлах хэрэгтэй. МАХН-ын нэрийг сольж хагалсан гол буруутан. Одоо бас үймүүлж байна.
2018-11-14
ЯГ ОДОО YYСЭЭД БАЙГАА НЕХЦЕЛ БАЙДАЛ БОЛ МОНГОЛ ТЕРИЙН ОЛОН ЖИЛИЙН ИДЭЭ БЭЭР ИЛ ГАРЧ ТYYНИЙГ АРИЛГАЖ ЭХЭЛЖ БАЙГАА ЕРЕНХИЙ САЙДЫГ ГООЧЛОХ ХЭРЭГГУЙ ЭЭ
2018-11-14
Huuk:
Hulsnii setgegdel bicheecheechid yuch gemeer yumdee toniltsoo mongoloos
2018-11-14
зочин:
муу эр дайнд хөөрнө гэдэг шиг иймэрхүү ерөнхий сайдтай байснаас байхгүй нь дээр. Энхсайхан, Баяр нар шиг холыг хардаг хөгжлийн суурийг бий болгодог ерөнхий сайд манай улсад хэрэгтэй. өөрийгөө магтдаг, худлаа лоозон ярьж хөрөдөг хүмүүс төрд огт хэрэггүй
2018-11-14
ЯГ ОДОО YYСЭЭД БАЙГАА НЕХЦЕЛ БАЙДАЛ БОЛ МОНГОЛ ТЕРИЙН ОЛОН ЖИЛИЙН ИДЭЭ БЭЭР ИЛ ГАРЧ ТYYНИЙГ АРИЛГАЖ ЭХЭЛЖ БАЙГАА ЕРЕНХИЙ САЙДЫГ ГООЧЛОХ ХЭРЭГГУЙ ЭЭ
Unen:
Yag unen yum bichjee.uuree evdeed angaihaagaa osgoj boldoggui yum daa
2018-11-14
Ard:
Ogtsruulaa! Khurelsukh odoo Ard tumend hen gedgee taniulsan bolohoor idej uuj hansan bol bnoo!
2018-11-14
zochin:
Бичлэг нь сайхан юмаа
2018-11-14
hrlee:
ih huleeltbaisan odootalaar bolson hurelsuhiin zasgiin gazriin heden said ch bas asuudaltai garuud odoo buuh tsag ni bolj dee
2018-11-14