Д.Хаянхярваа: Засгийг огцруулах саналд гишүүд гарын үсгээ зурж байгаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулахаа мэдэгдээд байсан. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн саналд гишүүдийн 4/1 буюу 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барих хуулийн үндэслэл бүрдэнэ. Ямартай ч түүний гаргасан “Засгийн газрыг огцруулах санад одоогийн байдлаар 28 гишүүн гарын үсгээ зурсан. Баасан гаригт саналаа өргөн барина” мэдээлэл гараад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас тодруулахад:
-Засгийн газрыг огцруулах саналд гишүүд гарын үсэг зурж байгаа байх. Одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй гэлээ. Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас тодруулахад:
- Ерөнхий сайд бол хариуцлага алдсан сайд нартайгаа, ЖДҮХС-гийн мөнгийг идсэн гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй юм байна. УИХ дахь МАН-ын бүлэг бол өөрөө УИХ-ын хуулинд заагдсан эрх бүхий нэг субъект. Гэтэл асуудлыг хүч түрэн оруулж ирж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдын оруулж ирж байгаа асуудал байгаа олохгүй байна. Тийм учраас бухимдсан гишүүд өчигдөр бүлгийн хуралдааны дараа Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурна гэсэн байр сууриа илэрхийлж байсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ