Ж.Энхбаяр:Шаардлагатай бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулна

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан эрхмүүдийн нэг. Тэрбээр энэ асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой энэ асуудлыг хуулийн байгууллагууд маш богино хугацаанд шалгаж, үнэн мөнийг тодруулан нэг мөр хариулт өгөх хэрэгтэй байна. Энэ асуудлыг тойроод улс төрийн ашиг хонжоо олох зориудын зохион байгуулалтай зүйл хийгдэж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис”, “Самурай” бондын асуудал, “Эрдэнэтийн 49 хувь” зэргийг саармагжуулж, УИХ-ын анхаарлаас хөндийрүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Энэ асуудалд миний нэр холбогдож байгаа. Шаардлагатай гэвэл бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулаад хариулт өгнө. Ингэхгүй бол үүний цаана маш олон улс төрийн санаа зорилго, нийгмийг хагалсан, парламентын засаглалыг хүчгүйдүүлэх системтэй үйл ажиллагаанууд явагдаж байна. Миний хувьд хууль зөрчөөгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй. Хууль, журмын дагуу төсөл бичээд сонгон шалгаруулалтад орсон. гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ