Д.Эрдэнэбат:Хэн нэгний тушаалаар УИХ замбараагүй байдал руу орж болохгүй

УИХ-ыг өөрөө шийдвэр гаргаж тарахыг Ерөнхийлөгч УИХ-д санал болгосон. Мөн ЖДҮХС-гаас нэр бүхий гишүүд зээл авч, нийгмийн бухимдлыг үүсгээд шаардаж байгаа. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:
-УИХ тарах бол Үндсэн хуулийн хүрээнд өөрөө тарах ёстой. Түүнээс бус хэн нэгний тушаал заавраар төрийн эрх барих Үндсэн хуулийн байгууллага замбараагүй байдал руу орж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. УИХ-ын гишүүдийн 3/2-ын гарын үсэг зурснаар хэлэлцээд, УИХ-ыг тараагаад, парламентаа бэхжүүлээд, зөв хүмүүсээ сонгоно гэвэл бид тэр талд нь дэмжинэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ