Жавхлан, Амарболд нарт үгсэн хуйвалдах боломж олгосон

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр /2018.11.15/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд "Очир" төвд амиа алдсан 13 настай охины эмээ оролцов.
Тэрбээр "Шүүх эмнэлгийн дүгнэлтээр анх шүдтэй байсан хүүхэд, шүдгүй болоод ирсэн. Энэ ноцтой асуудлыг эсэргүүцэж шүүх эмнэлэгт өргөдөл гаргасан. Гэттэл хоёр дахь хариу нь буцаад шүдтэй гараад ирсэн.Энэ мэтчилэн шүүх эмнэлгийн зөрүүтэй дүгнэлт олон байгаа. Дараагийн нэг хугацаа алдаад байгаа гол шалтгаан бол хэрэгтнүүд болох Жавхлан, Амарболд нар хэргийн газраас оргоод, хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад очсон. Мөн тэр хоёрыг сар гаруй хугацаанд батлан даалтад гаргаж, гэмт хэргий нуун далдлах үгсэн хуйвалдах бүх боломжийг олгосон. Урьдчилсан мөрдөн байцаалт дутуу дулимаг хийгдсэн, шүүх эмнэлгийн акт буруу гарснаас болж хэрэг удаашраад байна. Хэргийг дөнгөж мөрдөж эхэлсний дараахан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн Ё.Лхагвасүрэн гэж хүн "Хэргийн газраас гурван хүн баригдсан гэж хэлсэн ч тэр нь сүүлдээ хоёр болчихсон. Гуравдагч этгээдийг олоод өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн боловч, тэр асуудлыг авч хэлэлцээгүй" гэв.

Энэ хэрэг шийдэгдээгүй нэг жилийн хугацаа өнгөрсөн. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч, бүх гишүүн байгууллага, салбар зөвлөлөөс “Хүчирхийллийг хүчгүйдлүүлье” жагсаал зохион байгуулахаар болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ