Б.Наранхүү гишүүний тохуурхал

ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн тоо нэмэгдсээр байна. Өөрөө болон хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүд "зээлээ төлчихнө, төлчихсөн" хэмээн томорч, түрүүч нь мөнгөө шилжүүлээд буй.
Зээлээ төлнө гэж томорсон дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү боллоо. Түүний дүү ЖДҮХС-аас 800 сая төгрөгийн зээл авсан бөгөөд энэ зээлийг ах Б.Наранхүү нь төлөх гэнэ. Энэ тухай асуусан сэтгүүлчийн асуултад "Би төлөөд өгчихнө өө, за юу" хэмээн ихэд бардамнасан байдалтай хариулжээ. Тэрбээр дүүгийнхээ зээлийг төлөөд зогсохгүй хувиасаа хөрөнгө оруулалт хийх гэнэ. "Дүүдээ нэмж хоёр тэрбум төгрөгийг хүүгүй өгнө гээд хэлчихсэн байгаа за юу. Тиймээс тайван байцгаа" хэмээн тохуурхлаа.
Хэдэн тэрбумын хөрөнгөтэй ч дэргэдэх дүүгээ анзаараагүй эрхэм гишүүний тохуурхал, баярхал цагаа олсонгүй.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ