Д.Эрдэнэбат: ЖДҮХС-аас зээл авсан сайд нартаа хариуцлага тооц

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. АН-ын бүлгийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлсэн болон Ерөнхийлөгчийн 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцжээ. Тэрбээр:
-Ч.Хүрэлсүхийн Засгийн газарт АН-аас 7 удаа сайд нартаа хариуцлага тооцох болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага тавьсан. АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлага оруулж ирвэл хуралдаанд оролцож дэмжинэ.
ЖДҮ-ийн сангаас зээл авсан хоёр сайд Засгийн газарт байгаа. Энэ сайд нартаа хариуцлага тооцох асуудлыг оруулж ирэхгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй.
Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ. Төсвийг бууруулах хэд хэдэн үндэслэл байгаа. ЭМД-ийн сангаас бусад санг шалгах хэрэгтэй. Зураг, төсөвгүй оруулж ирсэн концессийг хасах шаардлагатай хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ