Г.Занданшатар: Ханшийн өсөлт гадаад нөхцөл байдлаас шалтгаалж байгаа

img

УИХ-ын үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Валютын ханшийн өсөлт, шалтгааны талаар тавьсан асуулгад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт өгч байна. 

 

-Засгийн газар ОУВС-тай хамтарч ажилласны хүрээнд эдийн засаг сайжирч, эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, ажилгүйдлийн төвшин 6.9 хувьд хүрч буурч, валютын нөөц нэмэгдсэн.  Энэ нь ханш тогтворжих суурь нөхцөлийг бүрдүүлж байна. 

 

Ханшийн өсөлт гадаад нөхцөл байдлаас шалтгаалж гарч байгаа. Валютын ханш өнөөдрийнхөөс муу түвшинд байх байсан ч зөв бодлого хэрэгжүүлсний хүчинд ханшийн уналтыг барьж байна. Эдийн засгийн зохистой бодлогын үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Гадаадын хөрөнгө оруулалтын орох урсгал нэмэгдсэн. 

 

Төсвийн бодлого гадаад бодлогын тэнцэлд дарамт болохгүй, ханш өсөхөд нөлөөлөхгүй гэж үзэж байна гэлээ.  

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shaa gahai min
2018-11-19
ДОЛЛАРЫН ХАНШИЙГ БУЦААГААД БУУЛГААЧЭЭ. БИД ЗҮТГЭЭД БАЙХАД ТА ЗАСАГ ХАНШИЙН УНАГААД БАЙНА ШТЭЭ.
2018-11-19