Томуу, томуу төст өвчний үед ВИФЕРОН лаанаас татгалзахыг ЗӨВЛӨЛӨӨ

Вирусын эсрэг Вифeрон лааны талаар өнөөдөр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. “Энто” компанийн оруулж ирдэг Вифeрон лааг олон улсад бүрэн судлагдаагүй, эмчилгээний үр дүн нь батлагдаагүй хэмээн тодорхойллоо. Мөн энэ лаанд зориулан Эрүүл мэндийн даатгалын сангаас багагүй хэмжээний хөрөнгийг гаргаж байсан нь өнөөдрийн мэдээлэл хийх сэдэв болжээ.

Гэрэл зургийг MPA.MN

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Вифeрон лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулжээ. Тухайн онд 1.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум төгрөгийг хөнгөлөлтөд зарцуулж, 91 мянган иргэн лааг авчээ. Тэдний 50 гаруй хувь нь хүүхэд байжээ. 2018 оны долоодугаар сарын 15-наас эхлэн Вифeрон лааны хөнгөлөлтийг бууруулж, хүүхдийн эмийн жагсаалтаас хассан байна. Харин насанд хүрэгчдийн эмийн жагсаалтад 20 хувийн хөнгөлөлттэй байгаа бөгөөд 2018 оны долоодугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл 12 сая төгрөгийн хөнгөлөлтийг ЭМД-ын сангаас гаргажээ.

Томуу, томуу төст өвчний тархалтын үед ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс зөвлөмж заавар авч ажилладаг аж. Тархвар судлалын үндэсний зөвлөл болон ХӨСҮТ-өөс томуу өвчний үед Вифeрон лааг хэрэглэх заавар өгөөгүй гэдгийг Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин хэллээ. Мөн ЭХЭМҮТ-өөс гаргасан эмчилгээний удирдамжид Вифeрон лааг замбараагүй хэрэглэж болохгүй гэсэн зөвлөмжийг өгсөн байна. Тодорхой өвчний үед зөвхөн эмчийн заавраар хэрэглэж болох аж.

Эрүүл мэндийн яамнаас Вифeрон лааны эмчилгээ, чанар, аюулгүй байдлыг судлах ажлын хэсэг ажиллаж буй аж. Тус ажлын хэсгээс томуу, томуу төст өвчний үед Вифeрон лааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhh:
яамныхан бас сэтгүүлч болчихсон уу. салхи сэвэлзээд, шүгэл үлээгээд гээд юун уран зохиолын халил вэ. энэ эм хэрэггүй юм бол тэгээд л эмчилгээнээс хасаач. нотолж чадахгүй судалгаагүй гээд байх юм. судалгааг нь хараад бүтгэсэн гээд нэг нь яриад байх юм.
2018-11-20
lkhavasuren:
Зээл ба санхүүжилт Зээлийн саналыг $ 2,000 / $ 1,500,000 / € хооронд санал болгож байна! Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах бүх хүмүүст $ 2000 / € 1,500,000 / € санал болгодог. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com
2018-11-20
Сарангэрэл өөрөө хятадынэрлийз болохоор Хятад хүмүүс эрүүл мэндтйн салбарт язганаж байна даа
2018-11-19
Хятад хүмүүс төрд ямар болсон байнаа, энэ залууг Монгол гэж харахгүй байна.
2018-11-19
irgen:
EMY chini emch suvilagch nar chini hunii ami hohiroochiloo geheer Bid bodlogo bolvsruuldag bolohoos hynaj shalgadaggui gedeg ym bilee
2018-11-19
zochin:
Eh nyalhsiin zahiral amar pyaldag baina aa. Ta 10 jil duugui yavchikhaad odoo yu yariaad baigaa yum be. Gavyat huuhdiin emch yum bol 10 jiliin umnu helehgui yasan yum be
2018-11-19
иргэн:
ХҮүхдийн томуугаас өөр өвчний үед болохоор вирүсийг устгаад, дархлааг 2 жилийн дараа дарангуйлдаггүй юм уу. Сэтгүүлч сАйд чинь "Виферон вирүсийг богино хугацаанд устгадаг ч 2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог тул хөнгөлөлттэй эмийн жагсаалт байтугай эмийнй бүртгэлээс хасна. Оронд нь анаферон хэрэглэ" гэж хэлсэн биздээ. Монгол комментийн Билгээ сэтгүүлч "Виферон маш сайн надад итгэ" гэж байн байн хэлсэн. Сэтгүүлч нар бүгд эмч болчихсон юм уу.

Chuluunaa emch bno sain gj yarisan sh de
2018-11-19
zochin:
10 jiliin daraa sudaldag yum uu. Tomuugaas uur uvchind heregledeg yum bol khungululttei emiin jagsaalatnd baij boloh l yum bish uu hhhhhhh
2018-11-19
зочин:
ЭМЯ болиоч ээ. ЦОГТБААТАР гэдэг дарга аа, Та нар тэгвэл анх бүртгэсэн хүн, зайлшгүй шаардлагатай эмэнд оруулсан хүн, хөнгөлөлттэй эмэнд оруулсан хүмүүсээ одоо шүүхэд өгөөч. ОДоо судалдаг юм уу. Ямар өвчний үед тэгээд хэрэглэх ётой юм бэ. Эргүү авгайн мэдэгдлийг өмгөөлөх гээд худлаа яриад суухаа боль
2018-11-19