ЖДҮХС-аас зээл авсан Ц.Ням-Осорыг ажлаас нь чөлөөлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэр гаргаж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдоод буй. Тиймээс түүнд хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлжээ.
Ц.Ням-Осор ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ талаар "Зээл авсан нь үнэн. Авсан зээлээрээ төмөр торон хашааны үйлдвэр барьсан. Би дөрвөн жил дараалан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн. ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнгийн үед зээл хүссэн. Гэвч шийдэгдэхгүй байсаар Б.Батзориг сайдын үед олгосон. Зээлийнхээ мөнгөөр үйлдвэрээ бариад, тоног төхөөрөмжөө авсан" гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ