Богинохон хугацаанд УРТ ҮСТЭЙ болох НУУЦ

Хурдан хугацаанд урт бас эрүүл, торгомсог үстэй болох нууцаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Үсээ ургуулахаар шийдсэн бол та тогтмол үсээ арчилж, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ та сарын хугацаанд үсээ ургуулах зорилго тавьсан бол гол алхам бол шампуниа зөв сонгох мөн зөв хэрэглэх. Байгалийн гаралтай шампунь үс ургалтад эерэгээр нөлөөлдөг. Хоёрт та долоо хоногт 2-3 удаа хуйхандаа массаж хийх алхмаар үсээ угаагаарай.
Алхам №2
Үсээ хатаахдаа сэнс болон бусад бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Аль болох үсээ өөрөөр нь хатаавал үс унахгүй.
Алхам №3
Үсээ угаах усыг сонгох. Та эхлээд халуун усаар үсээ угааж, бүх хэр болон үсэнд наалдсан бактераа устгах. Дараа нь хүйтэн усаар дахин угаах.
Алхам №4
Үсээ угаагаад та шууд самнах эсвэл задгай тавихаас зайлсхий. Даавуун алчуураар үсээ шуугаад 10-15 минутын дараа самна.
Алхам №5
Үсээ ургуулахаар зорьж буй энэ хугацаанд үсний индүү зэргийг хэрэглэхээс эрс татгалзаарай.
Алхам №6
Ус сайн уух.
Алхам №7
Үсээ самнахдаа эхлээд үзүүрийг нь дараа нь дунд хэсгийг төгсгөлд нь орой буй хуйхыг самнаарай.
Алхам №8
Сардаа нэг удаа үснээсээ бага зэрэг тайруулж, үсээ эрүүлжүүлээрэй.
Алхам №9
Хуйхандаа иллэг хийх. Энэ арга үсийг мөн ургуулдаг байна.
Алхам №10
Амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй. Таны гоо үзэсгэлэн эрүүл байх нь таны хэрэглэж буй хоол хүнстэй шууд холбоотой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ