СТРЕСС-ээс хурдан ангижрах ДОЛООН АЛХАМ
Стрессээс хурдан хугацаанд ангижрах аргыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Эмэгтэйчүүдийн хамгийн их стрессдэж, уурлаж бухимддаг зүйл бол яахын аргагүй нөхрийн үрэлгэн байдал. Энэ үед эмэгтэйчүүдээс гадна “хэргийн эзэн” ч өөрөө багагүй стрессдэж, бухимддаг. Тиймээс өөрийгөө болон хайртай хүнээ уурлуулахгүйн тулд санхүүгийн сахилга баттай байх учиртай.
Алхам №2

Стрессдсэн үедээ та цэвэр агаар амьсгалж, тархи болон сэтгэлийг тань давчдуулж буй бүхнээ үлдэн хөөх хэрэгтэй.
Алхам №3

Санхүүгийн асуудал таныг байнга стрессдүүлж, ядруулдаг бол та эхний ээлжинд санхүүгээ хөтөлдөг дэвтэртэй болоорой.
Алхам №4

Дасгал сургуулилт хийх. Эрчүүд ихэнхдээ энэ аргаар стрессээс ангижирдаг.
Алхам №5

Стрессдсэн үедээ та архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаарай. Оронд нь жүрж идээрэй. Жүрж амтлаг бас шүүслэг. Уг жимс стрессийг үргээдэг гэнэ.
Алхам №6

Йог хийхэд хүний бие болон сэтгэл санаа тайвширдаг.
Алхам №7

Стрессдэж, уурлаж бухимдсан үедээ сонин сэтгүүл уншихаас татгалз. Учир нь таныг улам л стрессдүүлэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ