Ц.Цогзолмаа шогтов, харин С.Жавхлан МАНАН-ын эрх ашгийн төлөө кноп дарна гэж үү

img

 

Авлигачид Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэллээ... Шог санагдахгүй байна гэж үү. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаасаа саяхан огцорсон Д.Хаянхярваа М.Энхболд гэдэг эзнийхээ зараалаар Төрийн ордонд хор, хов хутгаж гүйсний эцэст 26 гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Энэ 26-д нь дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийн гол эзнээс эхлээд ЖДҮ-чид, концессчид, тендерчид, бохьчин, огцрогсод, гомдогсод, бялуу горьдогсод гээд МАН-ын төдийгүй манай төрийн “гологдлууд” цөм багтжээ. Мань Д.Хаянхярваа ч цэвэрхэн амьтан биш. Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордсон, УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ээс мөнгө гаргуулж тойргийнхондоо тараасны хүчинд арайхийж сонгогдсон гээд мундахгүй олон факт хэвлэлээр нэг бий. Хамгийн хошин нь У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг огцруулахаар “60 тэрбумын хэрэг”-ийн эзэнд гарын үсэгнүүдтэй бичгээ гардуулсан энэ үйл явдалд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гар бие оролцож, камерын өмнө улайх ч үгүй зогсох.

 

Одоогоос жил гаруйхны өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-аар хэлэлцэх үед М.Энхболдын талынхан буюу нөгөө 33 бойкот хийж, Ц.Мөнх-Оргилоос бусад нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Харин ч эсрэгээрээ чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийж шогтож байсан удаатай. Тэдний дунд индэр голлон зогсож байсан Ц.Цогзолмаа ёстой л ямар цог заль гаргасан юм бүү мэд, нэг л мэдэхэд У.Хүрэлсүхийн танхимд Монголын хамгийн том төсөвтэй, олон салбарыг нэгтгэн хариуцдаг яамны сайдаар ажиллах болсон юм. Гэтэл одоо тэрбээр Ерөнхий сайд болон өөрийнхөө ажилладаг танхимын эсрэг золбин улс төр хийж явна. Өөрөө сайд, нөхрөө төрийн өмчит компанийн захирал, охиноо яамны газрын дарга, тойрон хүрээлэгчдээ БСШУСЯ-ныхаа газар, хэлтсийн дарга болгож чадсан энэ эмэгтэйд Монгол төр ингэхэд ямар өртэй юм бэ. Ямар хүсэл шуналыг нь хангаагүй учраас Ц.Цогзолмаа гэдэг сайд салбарынхаа ажлыг умартан засаг төрийг үймүүлэх ажилд оролцох болов оо. Үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын хамгийн муу бөгөөд У.Хүрэлсүхийн танхимыг муухай харагдуулж байгаа сайд бол Ц.Цогзолмаа. Олон жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас хэл ам, хэрүүл шуугиан, жагсаал тэмцэлтэйгээр огцорч байснаа тэр мартав бололтойдог шүү. “Бадарчин явсан газар балагтай” гэдэг шиг Цогзолмаагийн очсон газар болгон хэрүүл уруул, хагарал бутралтай байдаг аж. Энэ Засгийн газраас огцрох ээлжит сайдаар тодорсон учраас Ц.Цогзолмаа ийнхүү М.Энхболдынхонтойгоо нэгдэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан байж мэднэ.  

 

 МАН-ын даргын тэргүүлж буй Засгийн газарт төрийн хүний ноён нуруутай, зангарагтай сайд нар цөөнгүй бий. Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нараас гадна Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар нэгийг харж, нөгөөгөөс урвах хямдхан улс төр хийхгүй байгаа нь Төрийн ордон дахь бужигнаанаас харагдана. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүн МАНАН бүлэглэлийн олигархиудын ашиг сонирхлыг “Монголын том эрх ашиг” хэмээн тунхагласан бол У.Хүрэлсүхийн танхимын тулах багана болсон дээрх сайд нар төр тогтвортой байх нь монголчуудын хамгийн том эрх ашиг болохыг үг, үйлдлээрээ харуулж байна. Тиймдээ ч тэд Д.Хаянхярваа мэтийн хоронд хордож, Төрийн ордон дахь хутган үймүүлэлтэд оролцохгүй байгааг онцлох нь зүйтэй байх. Харин УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ нэгэнт өргөн барьсан учраас УИХ хуулийн дагуу хэлэлцэж таарна. Сөрөг хүчнийхэн У.Хүрэлсүхийн танхимын эсрэг 27-г дэмжихээ илэрхийлсэн бол О.Баасанхүү гишүүн ч бас балиашиглаж яваа. Өөрөөр хэлбэл, МАН-ын 27+АН-ын 9+О.Баасанхүү... Ингэхэд С.Жавхлан гишүүн яах бол. Олон нийтийн сонирхлыг түүний байр суурь ихээхэн татаж байгаа. Тиймээс “Төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар байнга шахам хөндөж, үймээн самуун, ороо бусгаа байдлыг цээрлэдэг дуучин гишүүн маань энэ удаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахын эсрэг санал өгөх болов уу. МАНАН бүлэглэлийн том эрх ашиг биш, Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг С.Жавхлан гишүүн хамгаалж үлдэх биз ээ” хэмээн иргэд үзэл бодлоо уралдуулж байна. Нээрэн л УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ Засгийн газрыг аврах сүүлчийн найдвар нь ч юм билүү, хэн мэдлээ. О.Баасанхүү шиг барьцгүй загначихгүй л бол... МАНАН-ын олигархиудын эсрэг кноп дараасай. Энэ бол эрх баригчдын биш, төрөө тогтвортой, авлигачдаас ангид байлгах гэсэн нийт монголчуудын эрх ашиг билээ.                 

 

 Б.Дорж

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Zasgaa bitgii ynagaa .Harin uuruu zasgiin gazart or.
2018-11-21
zochin:
zasgiin gazar ogtsorwol 45 honog dotoroo daraagiin zasgiin gazaraa baiguulj chadahgui bol ih hural ugaasa tarna gsn ug shuudee.unasan zasgiin gazar 45 honogt0 bagtaj tim amar buuhuu?????
2018-11-21
Энэ засаг ард түмэнд яаж үйлчилсэн юм.?Дэнжигнээд ирэхээрээ л ард түмэн минь гэж худлаа шогтож байгаа юм.Хууртах хэрэггүй.Огцорвол ядахдаа хэдэн хорчин сайдаас Ард олон сална.Загасийг авч үлдээд УИХ -ыг тараана гэвэл үлгэр
2018-11-20
unen ug:
ene setguulch zasgiin baldaga bn doo.muruuduud bn uu
2018-11-20
Сайд нар нь бүгд УИХ гишүүн юм чинь Энэ засаг,УИХ хоёр яг адилхан.Аль нэгийг нь дэмжээд байх хэрэггүй.Хартн дараагийн засгийн газар дээрээ гацвал УИХ өөрөө тарна.Одоо тийм л арга байна.
2018-11-20
Unen:
Zasag zeel huuli busaar olgoson tiimees zam todorhoi
2018-11-20
Зочин:
Ёстой гайхсан шүү. Хүчээр зуруулсан байх.
2018-11-20
Иргэн:
ЗГ огцорсон нь дээрээ?! Овилогогүй ЗГ-т итгэх юм алгаа!'
2018-11-20
zochin:
Urd ni suudlaa aldsan said nariin huivaldaan bna,zasag ogtsorloo geed sain yum bolohgui bhaa
2018-11-20
Хүрэлсүхийг солиод ямар ч ашиг гарахгүй байгаагаар нь зүтгүүлээд сонгуулиар дүн тавь. Цог заль тай хүнийг жийчих өс хонзон авч байж үгүй ямар ч тийм асуудал байхгүй гэж эргүүтэх юм зарим нь. Хулгайч нар нөгөөдүүлдээ овгор болж тодрох гэж биенээ алаад байдаг шиг юм болоод байна даа. Боловсон хулгайчуудаа гэж
2018-11-20
зочин:
Төр минь түвшин байвал Түмэн олон минь амгалан байна даа ...
2018-11-20
Хулгайч нартай тэмц Хүрэлсүхээ за гийн газраа авч үлдээд цо авгайг үтэр түргэн зайлуул
2018-11-20
ЗОЧИН:
ЭХЛЭЭД ЭНХБОЛДЫН ХЭДИЙГ ЗАЙЛУУЛЧИХВАЛ АРД НЬ БАС УЧИР ГЭЭЁ Д БАЙГАА БАЙХ ШҮҮ
2018-11-20
Нутгийн нэр баастсан урвагч гичий юм
2018-11-20
Зочин:
Ёстой гайхсан шүү. Хүчээр зуруулсан байх.
Иргэн:
Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг биздээ?! Жавхлан мэт нь дураараа л болог!!
2018-11-20
zochin:
Zasgiig ogtsruulj bolohgvi shvv
2018-11-20
зочин:
Жавхлан Миеэ гэдэг луйварчнаас салах боломжийг алдахгүй биз дээ, Засгийн эсрэг кноп бол ,ард түмний эсрэг кноп, гэсэн үг шүү дээ, Хүрэлсүхийгээ иргэд бид дэмжиж байгаа шүү,
2018-11-20
Энэ засаг ард түмэнд яаж үйлчилсэн юм.?Дэнжигнээд ирэхээрээ л ард түмэн минь гэж худлаа шогтож байгаа юм.Хууртах хэрэггүй.Огцорвол ядахдаа хэдэн хорчин сайдаас Ард олон сална.Загасийг авч үлдээд УИХ -ыг тараана гэвэл үлгэр
Said nar davhar deelgui baih jostoi gedeg onol batlagdlaa toporyn aldaa gishuud huuli sanaachlach batlaz hyanah said nar ter huuliig bieluuleh uuregtei tegz baiz tor togtodog huulitai uher mongolchuudaa
2018-11-20
бид уучлахгүй:
ЖДҮ-чиддэд боломж гэж байх ёсгүй ЗГ огцор....
2018-11-20
gotov:
huviin hedhen ezend buuj ugch tulsh shatahuunii uniig usguud ,niigmiin heregtseet baraag daguulj une nemeed bgaa zasag ard tumend hergtei gej uu?
2018-11-20
Zochin:
Ard tumnii amidral mash khund bna shuu dee khurdan shiideed aybakh kheregtei dee zasag bol ogtsrokh estoi shuu
2018-11-20
Boogii:
Uneheer shudarga bol ogtsoruul
2018-11-20
Тэгээд одоо ЗГ-г огцруулах нь зев юм уу буруу юм уу,ойлгохгуй байна
2018-11-20
T:
ЖАВХЛАН АРАЙ ЦААСАН МАЛГАЙ ӨМСӨХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ОЛОН ТҮМЭН ИРГЭД ХООЛГҮЙ ХОНОЖ ӨДРӨӨС ӨДӨРТ АМЬДРАЛ ДОРОЙТСООР БАЙГААГ ХАРСААР БАЙЖ ЭНЭ ЗАСГИЙГ АРАЙ ХАМГААЛАХГҮЙ БЛГҮЙ ЗОРИГТОЙ БАЙ.
2018-11-20
T:
ЖАВХЛАН АРАЙ ЦААСАН МАЛГАЙ ӨМСӨХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ОЛОН ТҮМЭН ИРГЭД ХООЛГҮЙ ХОНОЖ ӨДРӨӨС ӨДӨРТ АМЬДРАЛ ДОРОЙТСООР БАЙГААГ ХАРСААР БАЙЖ ЭНЭ ЗАСГИЙГ АРАЙ ХАМГААЛАХГҮЙ БЛГҮЙ ЗОРИГТОЙ БАЙ.
2018-11-20
orood mungutei bolooroi:
http://StartWeeklyJob.com/?userid=111182
2018-11-20
Boogii:
Uneheer shudarga bol ogtsoruul