Өндөр өнжүүлэхийн согтуу багш зургаан настай хүүг орхижээ

img

 

Цагдаагийн байгууллагын 102 утсанд өчигдөр /2018.11.19/  20.00 цагийн орчимд 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн 6 настай сурагч хүү алга болсон тухай дуудлага, мэдээлэл иржээ.

 

Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

 

Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш нь авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай "Э" архи согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авчээ. 


Ийм эцэг эхчүүд үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төв /газарт/ өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг зөвлөж, сэрэмжлүүлж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Багш нь гэх 49 настай согтуу авгай байсан байна лээ
2018-11-20
Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-20