"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг маргааш шүүнэ
2018-11-20
Гэрэл зургийг MPA.mn

 

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал маргааш Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлнэ. Шүүх хуралд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөл очиж байр сууриа илэрхийлэх юм байна.

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард /2018.06.29/ болж, хэргийг прокурорт буцаасан.

 

 

Тэгвэл /2018.11.07/ Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Muu bandi nariig tsaazaar avsan ch bagadana!!
2018-11-21
Мэдрэл гаж сэтгүүлч мангар тэнэг үлмэдэх сэтгүүлчийн нэрийг гутааж байна,зөв найруулгатай зүйл бич мангараа
2018-11-21
zochin:
13 nastai ohinii hereg gej yu gesen ug ve.Ter ohiniig gemt heregten geh geed baigaa ym uu.Setguulch uuruu sogtuu baigaa ym bish biz.
2018-11-20
Гарчигаа солиоч ээ. Эрдэнэт хүний амийг нь хөнөөсөн алуурчдийг шүүх хурал шүү дээ
2018-11-20
tsaazaar av:
13 nastai ohin arhi uusan ene ter gej yu geechiin barimt ve? ard tumen harj baigaa shuu. shuuh prokuror unen zuv shiidver gargahgui udaagaad guivuulaad baidag n yamar uchirtai ve? huuhdiin baiguullaga, hunii erhiin baiguullaguud l yu hiij suuna ve???
2018-11-20
зочин:
"ОХИНЫГ АЛСАН АЛУУРЧИД " гэж бичих ёстой байтал "охин амиа алдсан", охиныг "үхэлд хүргэсэн этгээдүүд" гэж хэн зориуд бичүүлээд байна вэ?
2018-11-20