С.Жавхлан: Би хоёуланг нь дэмжихгүй

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан. УИХ дахь АН-ын бүлэг болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрыг огцруулахыг дэмжих байр суурьтай байгаа. Тиймээс УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлангийн байр суурийг сонслоо.
-Та Засгийн газрыг огцруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Товчлуур дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал. Би харж л байя.
-Танд санал тавьж байна уу?
-Би байр суурь сонсож байна. Би гайхаж байна. Энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа Монголын түмэн олонд ашигтай. Үүнээс хойшоо төрд шуналтай хүмүүс орж ирдэг цаг дуусах ёстой. Энэ нөхөд хоёр тал болоод байна. Би хоёуланг нь дэмжихгүй.
-Та сонгогчдоосоо санал авах уу?
-Би сонгогчдоо сонсож байгаа.
-Та УИХ-ыг тараах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Миний ирц хамгийн өндөр байгаа. Харин 10-аад гишүүн суугаад бусдынхаа кнопыг дараад байдаг. Би хараа ч үгүй, таних ч үгүй хүн байна.
-Зарим УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн. Та оролцох уу?
-Надад хэлээд, гарын үсэг зурах уу гэсэн. Би зурахгүй гэсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ