Осолд өртсөн хоёр хүний биеийн байдал хүнд байна


Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа" гэх газар шороон замд өчигдөр /2018.11.21/ 20.30 цагийн орчимд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын 4 хүн гэмтсэн.
Осолд өртсөн алба хаагчдыг нисдэг тэргээр зөөвөрлөн авч байгаа бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Нисдэг тэрэг тун удахгүй Улаанбаатар хотод, "Чингис хаан" нисэх буудалд газардах бөгөөд ирсэн даруйд нь ГССҮТ-д хүргэх юм байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ