Я.Санжмятав:Ерөнхийлөгч төрийг гацаанаас гаргахын тулд буулт хийж байгаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн хоригийг уншиж танилцууллаа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын даргад "Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдах батлагдсан тогтоомжинд бүхэлд нь хориг тавьсан. Холбогдох байнгын хороогоор хэлэлцээд эдийн засаг, нийгмийн асуудлын талаар хөндөж байна. Уул уурхайгаас хараат, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах Аж үйлдвэрийн комбанит байгуулах төсвийг байгуулах шаардлагатай. 

Иймд ирэх оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах боломж байгааг дурдахын зэрэгцээ, аж үйлдвэрийн комбинат байгуулах төсвийг бусад зардлыг танаж гаргах боломж байгаа" гэсэн албан бичгийг дагалдуулжээ.  

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Хуульзүйн байнгын хороо хэлэлцээд хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин өнөөдрийн ирүүлсэн албан бичгийг дахин хэлэлцэх шаардлага гарна" гэлээ. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн мөн дээрх байр суурийг илэрхийлж байлаа. Тиймээс гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

-Монгол Улсын Ерөнхийлөгч төрийг гацаанаас гаргахын тулд буулт хийж байгаа байх. Хориг тавьсан асуудлыг уян хатан байдлаар шийдэх боломжтой гэсэн бичиг ирүүлсэн байна. Гэхдээ энэ чинь асуудал улам хүндэрнэ. Тоглоом тоотой нь дээр шүү. Нэг хэсэг 27 хүн нь Засгаа огцруулна гээд, нэг хэсэг нь УИХ-ын даргаа огцруулна гээд, нэг хэсэг нь УИХ-ыг тараана гээд. Ард түмэн бидэнд итгэж сонгосон. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ярилцаж бодлогоо гаргах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх үү, албан бичгийг хэлэлцэх үү гэдэг ойлгомжгүй асуудал үүслээ. Тавьсан хоригоо татаж аваад дахин оруулж ирэх хэрэгтэй. Төсвөө баталж чадахгүй бол ирэх оны нэг сарын нэгнээс төрийн албан хаагчид, ахмадууд цалин, тэтгэврээ авч чадахгүй, төрийн албаны үйл ажиллагаа тасалдана. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Би мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулахыг би дэмжээд байгаа. Гэхдээ Засгийн газар 2019 оны улсын төсвийг өргөн барьсан. Яагаад төсөв өргөн барьсан Ерөнхий сайд, Сангийн сайд орж ирэхгүй байна вэ. Сайдыг нь томилоод өгье гэхээд Ерөнхий сайд нь орж ирэхгүй, ард түмний амьдралын амин чухал асуудал ярихаар Сангийн сайд нь орж ирэхгүй. Кабинетын сайдаа дууд гэсний төлөө сайд нар нь уурлаад байх юм. Энэ чухал асуудлыг хэлэлцэж байхад 42 гишүүн хариуцлагатай сууж байна. УИХ-ын даргыг огцруулахыг мэдэгдлээ гэж чуулганы үүдэнд хэдэн гишүүн мэдээлэл хийлээ гэж хэвлэлээр мэдээлээд байсан. Энэ бичигт УИХ-ын даргыг огцруулах биш Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан зөрчил үүсгэлээ гээд бичгийг тэд гаргасан байна. Засгийн газрыг өмөөрч мэдээлэл хийсэн байна. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Энэ Миеэ одоо наад суудлаа тавьж өгөөд энэ УИХ, Засгийн газрыг ажиллах нөхцөлөөр хангаач ээ, улс орон, ард түмэн хохирч байна, МАН чамд зөндөө эрх мэдэл, албан тушаал өгсөн, одоо яваач,,, ард иргэд ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавьж улс төрөөс холд оо ,гэсэнийг санаач ,бүүр өмчлөөд авчихсан, ард түмнийг доромжлоод л тэнэг ичнь
2018-11-23
Үнэн үг:
Монгол Улсын толгойд мэдлэг чадваргүй хүмүүс мөнгөний хүчээр гардагаас улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг ямар механизмаар хөтлөн явуулах уу гэдгээ мэдэхгүй зөвхөн мөнгө шүтсэн мөнгөөр бүх юмыг шийдэх гэсэн тэнэглэл өнөөдөр нийгмийг ийм тодорхойгүй зөрчилд авч ирлээ. Мөнгө, төсөв ярихаасаа өмнө эдийн засгийн тогтолцоо, түүний удирдлага, бүтэц, механизмаа тодорхой судлан шинжилж тогтоогооч. Төсвийн мөнгийг зарцуулдаг зориулалтыг Төсвийн тухай хуулиар тодорхой хуульчилсан түүгээр улсын үйлдвэр барьж хуучин социализм шиг явж болохгүй. Үйлдвэр барих санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулах механизмаа тодорхой болгож, хувийн өмчлөлд яаж ашиглах, эдийн засгийн бусад салбар, өмчийн субъектуудтай хэрхэн холбогдож ажиллах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөлт, үр дүнг яаж тооцох, үүрэг хариуцлагын тогтолцоог иж бүрэн зураглан тооцож байж төсөв, санхүүгийн асуудалдаа орох ёстой. Ийм бодлого, зарчим байхгүйгээс өнгөрсөн 27 жил идэж уухаас өөр юм авч ирсэнгүйг хүлээн зөвшөөрөх ёстой.

Zochin:
http://StartWeeklyJob.com/?userid=138871
2018-11-23
Одоо болно:
Огцор
2018-11-23
Аж үйлдвэрийн комбинатын зураг төсвөө хийсний дараа оны дундуур төсвийн тодотгол хийж болно шүүдээ. Ерөнхийлөгч энэ удаа хоригоо татаад авчихвал зүгээр юм.Нүүрсний борлуулалтаар төсвийн тодотгол заавал орно гэж тооцож байна.
2018-11-23
иргэн:
Боловсролгүй нөхдүүдийг дээш нь гаргасныхаа горыг монголчууд бид ч амсаж байна даа.
2018-11-22