МАН Хоригийг дагалдсан албан бичигтэй холбогдуулан завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. ЕТГ-ын дарга З.Энхболд хоригтой холбогдуулан ирэх оны улсын төсөвт уян хатан хандах боломжтой гэсэн албан бичгийг Ерөнхийлөгч хүргүүлж байгааг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан гишүүд Ерөнхийлөгчийн хориг, нэмэлт албан бичгийг хэлэлцэх эсэд маргаан үүсэв. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авлаа.
Дараагаар нь чуулганы хуралдаанаар Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ