Осолдсон төрийн албан хаагчид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг "Солонготын даваа" гэх газар шороон замд өчигдөр /2018.11.21/ 20.30 цагийн орчимд T.Land cruiser-200 маркийн автомашин замаас гарч, гүүрний далан мөргөж жолооч 60 настай Б, 54 настай Г, 29 настай Ж 36 настай Ц нарын 4 хүн гэмтсэн.
Осолдсон тээврийн хэрэгсэлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Д.Ганбат, Сангийн яамны мэргэжилтэн Б.Цолмонтуяа, мэргэжилтэн Б.Жамсрансүрэн, Засгийн газрын авто баазын жолооч Д.Батмөнх нар явжээ. Эдгээр зорчигч болон жолооч хүн гэмтсэн бөгөөд тэднийг Улаанбаатар хотод нисдэг тэргээр тээвэрлэж өчигдөр 18.00 цагийн орчимд авчирсан байна. Одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.
Зарим цахим хуудсаар хоёр зорчигч нас барсан тухай ташаа мэдээлэл цацагдаж байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй болохыг албаныхан мэдээлж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ