М.Энхболд vs У.Хүрэлсүх

img

Ардын намын экс дарга, өдгөө УИХ-ын даргаар ажиллаж буй М.Энхболд, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн долоо хоногт нэг нь өрөөндөө сэтгүүлчдийг цуглуулж, нөгөө нь улсын хэмжээний телевизээр тус, тус мэдэгдэлхийсэн юм. МАН-ын дарга нарын МАНАН, “60 тэрбумын хэрэг”-ийн талаар хэлсэн онцлох эшлэлийг хүргэе.

 

 

У.Хүрэлсүх: МАНАН БАЙДГИЙГ МЭДЭРЛЭЭ

 

МАНАН гэж бүлэглэл байдгийг хүмүүс  ярьдаг. Үнэхээр  байдгийг нь өөрийн биеэр мэдэрлээ.

 

–“60 тэрбумын  бичлэг”   үнэн. Тэр яриаг  М.Энхболд хийсэн нь ч үнэн. Иймээс  УИХ-ын дарга М.Энхболдыг би  үүрэгт ажлаа өгөхийг шаардсан. 

 

 

М.Энхболдыг  газрын наймаачин гэж ярьдаг. Газрын наймаа хийж байсан нь үнэн. Үүнийхээ төлөө тэр  огцрох ёстой.

 

-Ийм спикер Монгол Улсын төрийг удирдах  ёсгүй гэж бодож байна.

 

–“60 тэрбумын хэрэг”, “Эрдэнэт”  үйлдвэр,  Стандарт банк,  Оюутолгой,  Монголбанк,  Хөгжлийн  банк,  бонд   концесстой  холбоотой  хэргийг  шалгаж  хариуцлага тооцох ёстой. 

 

 

-“Тос дотроосоо өтдөг” гэдэг шиг төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүний нэг. Дээр нь намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна.

 

ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар төрийн албанд ажиллаж  байгаа  хүмүүсийг   чөлөөлсөн. Цаашдаа ч чөлөөлөх  хүн бий.

 

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлсэн  “Шударга бусын хонгил” гээч зүйл   үнэхээр байдаг юм байна.  Би тэр  хонгилоор бас  явж байна. Хонгилыг эвдэх цаг болжээ.

 

 

-Улс төрийн бусад намууд дотор эерэг бодолтой, зөв үзэлтэй, шударга нийгэм байгуулах гэсэн хүсэлтэй хүмүүс бий.Парламент дотор ч, гадна ч байгаа. Эх орон гэсэн нэг туг дор бүгд нэгдэж тэмцэх цаг болсон.

 

Үндсэн хуулиа өөрчлөх цаг болжээ. Ард түмэн үүнийг хүсч байна. Бүгдээрээ цаг алдалгүй хийе. Би парламентын засаглалыг дэмждэг. Ингэхдээ хоёр танхимтай парламентыг дэмждэг.

 

М.Энхболд: ШИНЭ МАНАН ҮҮСЧИХ ВИЙ…

 

–У.Хүрэлсүх  намынхаа дотоод үйл ажиллагаа, өөрийн хүлээсэн үүргийг  биелүүлж чадахгүй байгаагаас  шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа доголдож байна.

 

 

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах жагсаал, цуглааныг дэмжих, өлсөх тухай ярьж, манай намын байранд иргэд олноор цугларч, тэднийг зохион байгуулж турхирч байгаа нь Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн оролдлого.

 

-Төр тогтвортой байх  нь Засгийн газрын тогтвортой байх асуудлаас хэд дахин үнэ цэнэтэй.

 

-Би МАНАН байгуулахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн УИХ-д  65 гишүүнтэй намыг хүлээлгэж өгсөн. Шинэ МАНАН үүсэх вий гэдгээс айж байна.

 

“60 тэрбумын асуудал”  нь  яриа, улс төрийн хэтрүүлэг, дэврүүлэг.

 

-Би Хотын дарга байхдаа  газар олгож байсан,  зарж байгаагүй.

 

-У.Хүрэлсүхэд Төрийн ордны хойд талд газар олгосон. Тэнд  6-7 давхар орон сууц барьж зарж борлуулсан байх. Тэрийгээ намайг газар зарсан мэтээр андуурч сольж яриад байна.

 

-“Эрдэнэт”, Оюутолгой, Төмөр замын 700 тэрбум, АСЕМ, ЖДҮ-ийн асуудал гээд томоохон дуулиант хэргүүдэд Засгийн газар анхаарч, хуулийн байгууллагууд ажиллах ёстой байтал хийхгүй байна.

 

 

–Ажлаа хийхгүй байж Засгийн газарт хариуцлага тооцох асуудал  ярихаар  шударга үнэний төлөө зүтгэх гэсэн юм гэж  хий лоозогнож  сүржигнэсэн  байдлаар хандаж,  хэн нэгнийг саад тотгор болоод байна гэж болохгүй.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хулгайч манан арилж шударга манан үүсвэл маш сайхан байна:
Миеэ, Хаянхярваа нарыг эсэргүүцнэ
2018-11-27
иргэн:
Яг үнэн. Орлого зарлагаа мэдээлэх хэрэгтэй
2018-11-27
Ард:
УИХ албан тушаал томилгоо аж ахуйн ажил хийдэг болж УИХ-д бүх эрх мэдэл өгсөнөөс намаараа гарч ирээд хуулийг гууль болгож байна даа ард түмний багахан хэсгийн саналаар гарч ирсэн мөнгөтэй хүмүүс ёстой төрөөр тоглож байна даа УИХ-н гишүүн зөвхөн өөрийнхөө хөрөнгийг аривжуулах хамгаалах л ажил хийж байна даа тийм л учраас тэрбумаар тоолох хөрөнгөтэй болж түүнийгээ хамгаалж үр хүүхэдээ төрд оруулж тэгээд өөрсдийгөө мөнх юм шиг байх юмдаа чи биш гэхэд чиний үр хүүхэд муу юмыг чинь үүрэг түүх давтагдана өгөх нэг өдөр байхад авах нэг өдөр байна бүгд ижил амьдрамаар байх юмдаа
2018-11-27
Ард:
Аядуу зөөлөн зангаар төрийг тогтвортой эв нэгдэлтэй байлгах гэж ,хэн нэгний далбаан доор байлгах нь хэнд хэрэгтэй юм бужигнаад буу зэвсэг барих биш бид хэн хэндээ юм хэлэхгүй хичээн жил ингэж явах юм вэ албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гэж ярьсаар байх уу энэнд их сүр болоод байх юмгүй хичнээн жил төрд байх гэсэн юм вэ өөрсдөө л ажилаа өгвөл монголчуудаас хэн нэгэн хийгээд л явчихна та нараас өөр хүн хийж чадахгүй байгаа юм уу ичээч зүгээр л зайгаа тавиад өг
2018-11-27
Иргэн:
Хүрэлсүхийн бариулж зарсан байшингийн орлогоос улсад хэдэн төгрөгийн татвар төлснийг шалгаад мэдээлээч?!
2018-11-27
иргэн:
Яг үнэн. Орлого зарлагаа мэдээлэх хэрэгтэй
МИеэ ХҮҮК хоёр бол МАН биш МАН-ын жирийн гишүүд ОНЦ ИХ ХУРАЛАА ЗАРЛАЖ энэ хоёроос салвал яасын бэ
2018-11-27
irgen:
Enhboldiin zob yaabch iim muu hund suudalaa tabij ogch bolohgui, Hurelsuh denduu mulguu ard irgedee turhirsan, yabch uls torchiin noen nuruu algoo
2018-11-27
Zochin:
Hurelsuh shig hagalgan butargagch hun mongoliin tord hereggui e, yarih yarihgui yum gj bna, ene hun samaragch ubaigui dabtirgui hun bna, Enhboldoosoo hamaagui door sanagdaj bga
2018-11-27
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-11-27
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглосоор явна.
2018-11-27
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглосоор явна.
2018-11-27
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2018-11-27
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-27
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-11-27
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-27
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2018-11-27
zochin:
хүрэлсүх байр зарсан орлогоосоо татвар төлсөн үү Татварийн алба шалгаачээ Их хуралийн дарга орлого олсоон гээд хэлээд бна шүү дээ
2018-11-27
ИРГЭН:
ЭНХБОЛД Сандлаасааа ЗУУРЧИХАД ҮХЭХ Нь ээ Энэнд УЛС эхорны эрх ашиг ЮУ ЧБИШ ЮМАА
2018-11-27
болд:
Enkhbold Erdenetiin hergiig hezeed ch ulsad ashigtai shiidehgyi Naanaa TV-r ingej yarichihaad tcaanaa gertee Shuugch nariig duudaad tes uur uureg uguud suuj baigaa
2018-11-27