Говь-Алтай аймгийн Бугат сумын 102 өрх орон гэргүй болжээ

img

Энэ сарын 24-25-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар хүчтэй шуурч, таван аймгийн 52 сум тог цахилгаангүй болсон. Шуурганы хамгийн хүчтэй нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар болсон бөгөөд 40 м/сек хүртэл ширүүссэн байна.

 

 

Хүчтэй шуурганы улмаас Говь- Алтай аймгийн Бугат сумын 102 өрхийн гэр нурж, 15 байшингийн дээвэр хууларч, эрчим хүчний шон унаж, цахилгаан, халаалт бүрэн тасраад буй.

 

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг Бугат суманд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хохиролын хэмжээг тогтоож, барагдуулахаар ажиллаж байна. 

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ