Ч.Хүрэлбаатар:Төсөв хэлэлцэхэд аж үйлдвэрийн комбинат байгуулах санал ирээгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Туркийн талаас мэдэгдэл хийгээгүй. Улсын харьцаанд сөргөөр нөлөөлнө. Харин ч Туркийн тал Засгийн газарт талархсан бичиг ирүүлсэн. Д.Хаянхярваа гишүүн Засгийг огцруулах үндэслэлгүй зүйл ярьж байна. Улс төрийн зорилгоор тараасан мэдээ мэдээллийг шалгуулахаар би хуулийн байгууллагад хандсан. ЖДҮХС-гийн журмыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар тусгай журмаар олгуулахаар батлуулсан.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-ЖДҮХС-гийн журамтай холбоотой асуудлаар та гарын авлага үзээрэй. Банкаар дамжуулдаг байсныг миний бие тухайн үед болиулсан. Банкаар дамжуулахад зээлийн хүү нэмэгдэнэ. Холбогдох яамаар нь дамжуулж олгож, ЖДҮ эрхлэгчдэд олгоорой гэснээс эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад олгоорой гэж хэлээгүй шүү.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Өнөөдрийг хүртэл Туркийн асуудлаар Засгийн газар ямар ч хариулт өгөөгүй. Бүхэл бүтэн тусгай үүргийн онгоц ирчихээд байхад та нар яагаад мэдээгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Ерөнхий сайдаас асууя. Хүн хулгай хийх гэж оролдсон асуудал нь худлаа юу?
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-Монгол Улс ийм үйлдэл хийх гэснийг зогсоосон. Монгол Улсын гадаад яам мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайдтай байр сууриа мэдэгдэлгүй ГХЯ мэдэгдэл гаргадаггүй. Дипломат шуудан олгохоор онгоц ирсэн бол ГХЯ зөвшөөрөл өгдөг. Харин тэр нь өөр зорилготой байсан бол зөвшөөрдөггүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ерөнхий сайд та, агентлагийн олон хүмүүсээ ЖДҮХС-гаас зээл авсан гэж халжээ. Тэр хүмүүсийн буруутайг хуулиар тогтоогоогүй. Гэтэл сайдуудаа оруулаад ирээч ээ гэхээр оруулж ирэхгүй байна. Яагаад вэ? Төсвийн хориг дээр та бүхэн яагаад хуралдаанд орж ирсэнгүй вэ?
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн хуультай. Өөрсдөө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учир чөлөөлсөн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Төсөв боловсруулах явцад аж үйлдвэрийн комбинат байгуулах санал ирээгүй. Энэ бол буруу ташаа мэдээлэл.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ