Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна. Зургаан сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийсэнээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ.
Гурваас дээш насны хүүхдүүдэд 0.5 мл хэмжээгээр 1 удаа хийнэ. Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд үнэ нь 15 000 төгрөг аж.
Уншиж байна |