Х.Булгантуяа:Гурван хүний нэг нь ядуу амьдарч байна

img

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. Уг хэлэлцээрээр 50 сая ам.долларын экспортын зээлийг авах юм байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Онцгой байдлыг анхаарах нь зөв. Гэхдээ өмнө нь Беларусийн зээлээр нэг хэсэг нийтийн тээвэр авч байсан санагдана. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа, түгжрэл гамшиг болоод байна. Нийтийн тээврийн зохицуулалт хэрэгтэй байна. Хүүхдүүд нийтийн тээврээр хүүхдээ зорчуулахаас айдаг боллоо. Янз бүрийн гэмт хэрэг гарч байна. Тиймээс хүүхдийн автобусны зохицуулалтыг хийж  өгмөөр байна.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Одоогоор зээлийн ерөнхий гэрээ байгуулагдаж байгаа. Үүнд ямар ямар төслүүд хэрэгжүүлэх талаар салбарын яамдуудтай дараа нь ярилцаж, Засгийн газраар оруулж, УИХ-аар төслүүдийг батлуулна. Өнгөрсөн хугацаанд ОБЕГ-т хэд хэдэн тоног төхөөрөмж авсан байгаа. Нийтийн тээврийн тухайд Улаанбаатар хотын зүгээс үүнд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн. Польшийн зүгээс автобус нэмж өгөх боломж байгаа гэсэн. Харин Беларусийн тал "МАЗ" үйлдвэрийн тоног төхөөрөмжөө зарах сонирхолтой. Энэ нь манай онцгой байдал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүү тохиромжтой юм билээ. 

 

Улаанбаатар хотын дээхнэ үеийн 9 давхар орон сууцнуудын лифть нь Беларусийнх. Одоо шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс энэ тал дээр хамтарч ажиллах талаар ярилцсан.



УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Та бүхний энэ зээл миний санаж байгаагаар "Эрдэнэт" үйлдвэр трактор угсрах үйлдвэрлэл хийнэ гэж зарлагдсан санагдана. Энэ тракторын асуудал хаана явна. Долоон буудлаас цааш захын хорооллын айл өрх яаж амьдарч байгааг Сангийн яамныхан мэдэж байна уу. Тэр иргэдийг яаж ажилтай, орлоготой болгох вэ? Энэ талаар та бүхэн харж байна уу. Тэр дундаа Сангийн яамныхан ард иргэдийн төлөө ажиллах ёстой. ЖДҮХС-гаас зээл авах гэхээр ямар ч мөнгөгүй болчихоод байна.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Ядуурлын хэмжээ өнөөдөр 30 хувьтай байгаа гэдэг нь монголчуудын амьдрал ямар байгаагийн тод жишээ. Гурван хүний нэг нь өнөөдөр ядуу амьдарч байна гэсэн үг. Монгол Улс орлогоороо дунджаас дээш байсан бол 2015 онд буцаад доошоо орсон. Хоёр жил тутамд ядуурлын тоог гаргадаг юм билээ. Тиймээс 2019 онд энэ хэмжээг гаргаж ирэх байх. Засгийн газар аль ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийх биш үндэсний аюулгүй байдлыг хангасан төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх ёстой. Польшийн тухайд хүнд автомашины үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлд бариад өгч болно гэсэн. Гэхдээ тэндээс трактор үйлдвэрлээд зарж болохгүй тарааж болно гэсэн хөнгөлөлттэй зээлийн заалт байдаг юм  билээ.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Арилжааны, богино хугацаатай өндөр хүүтэй зээлийг бид авмааргүй байгаа юм. Энэ зээлийн хугацаа 7 жил гэдэг нь ямар учиртай вэ. Энэ мөнгийг эхний ээлжинд онцгой байдлын газарт гал унтраах машин авахаар төлөвлөж байна гэж заажээ. Бид эндээс батлаад явуулдаг. Гэтэл Сангийн яам дээр очоод хэд хувилбараар өөрчилдөг. Энэ зүйлээ цэгцлэх хэрэгтэй шүү. Хөнгөлөлттэй зээлийг бодлоготой зарцуулах хэрэгтэй. 

 

Хуралдааны явцад гишүүдийн ирц 47 хувьд хүрч байгаа тул байнгын хорооны даргыг ирцээ бүрдүүлж санал хураалт явуулахыг гишүүд шаардаж байв. 

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зэгсэн луйварчны үр сад. Удам бүү алд. Молиго үмхүүлж мод бариулж бас барьж явагсад
2018-11-28
halh:
hulgaich naraas busad ard tymen mash yaduu amidarch baigaa.hyyhdyyd ni hulgai hiij hooloo oldog bx.gadaadad ajliin mal bolj eh ornoo ah dyysee yr hyyhdee sanaj eleg ni hataj yavaa hymyys ar gertee tusaldag olsonoo yavuuldag tuldaa delhiigeer tarhsan mongolchuud mongoliig avch yavna.ternees ali ert koloni bolood mongol ustsan
2018-11-28
худлаа хуцацгаав
2018-11-28
dsn:
zailuul ene ohin bas l hen guain demeer garch irsen bol? ulsad tudii l ajillaj uzeegui hun said bolhoor uls yaj hugjih be?!
2018-11-28
Зэгсэн луйварчны үр сад. Удам бүү алд. Молиго үмхүүлж мод бариулж бас барьж явагсад
АрД түмнийх нв ЯДУУ дорой бдал УИХ-ийнтөр баригч ЛУЙВАРЧДАД маш ТОМ БОЛОМЖ бдаг болотой
2018-11-28