Д.Сүхбаатарын байгуулсан нам У.Хүрэлсүхийн гарт дуусна гэдэг үнэн боллоо

img

Уг нь хоёрхон жил тэсчихсэн бол МАН-ынхан 100 жилийн ойгоо нижгэр тэмдэглэх байлаа. Аятайхан байсан бол 2021 онд дахиад төрийн эрхийг атгачихсан даналзаж байх боломж ч байлаа. Гэвч энэ бүхэн одоо өнгөрсөн цаг дээр яригдахаар болж байна. Учир нь МАН тарах нь бараг тодорхой болчихов.

 

 

Яг үнэнийг хэлэхэд энэ намынхан сүүлийн жилүүдэд олигтой удирдагчийн бараа харсангүй. С.Баярт ихээхэн найдсан ч өнөөх нь намаа байтугай Монголоо шавартай хаяад бултчихсан. Гэхдээ У.Хүрэлсүхээс өмнөх дарга нар бас ч гэж 90-ээд жилийн турш барьж, байлгаж ирсэн МАН-ын даргын зангарагийг тамганы тусламжтай ч болов сахисаар ирсэн байдаг. Өнөөдрийн “өндөрлөг”-өөс харахад шүү дээ. Өнөөдөр Монголын төрийн эрхийг МАН үнэмлэхүй олонхиор барьж байна. Энэ бол МАН бодлогоо хэрэгжүүлж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэх алтан боломж юм. Гэвч юун бодлого, яасан мөрийн хөтөлбөр болчихлоо. Ялангуяа сүүлийн өдрүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ил гарч ирээд эргүүлсэн “сэлэм” намаа ч тараалаа, улсыг ч бужигнууллаа.

 

Уг нь улс төрийн хэргээс болж үзэл бодол зөрөлдөж сөргөлддөг. Гэхдээ инээж уулзах зай үлдээх ёстой гэдгийг хашир улстөрчид бас сануулж ирсэн. Гэвчиг өнөөдрийн үүссэн нөхцөл эвлэх байтугай энэ чигээрээ нэгэн намын нэрэн дор удахад хэцүү болсныг харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх намын дарга  биш, удирдагч бүр биш гэдгээ тов тодорхой харуулав. Үүнийгээ зөвхөн өнөөдөр, энэ өдрүүдэд биш, дөнгөж Ерөнхий сайд болоод л харуулж байсан байгаа юм. Нэг жилийн өмнө УИХ-ын чуулганы хоймроос Ж.Мөнхбаттай хэрүүл хийж байлаа. Одоо бүр хөг нь өнгөрсөн. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хэрэлдэхгүй, даапаалахгүй хүн ч гэж алга. Намынх нь УИХ дахь бүлгийн гишүүд шүү дээ.

 

Ер нь бол МАН-д хэзээ ч ийм дарга байгаагүй түүх хэлнэ. Нэг айлын тэрсхэн хэдэн банди тоглоомоо булаалдаж суугаатай адил УИХ-ын чуулганы танхим, МАН-ын Тусгаар тогтнолын ордон хэрүүл уруултай өнждөг болоод удлаа. Улмаар энэ нь улсын ажилд нөлөөлж, төрийн хэрэгт түвэг удаад эхлэв. Шуудхан хэлэхэд, Монголын улс төр ингэтлээ эх зах, эмх замбараагаа алдталаа бужигнаж, МАН албан ёсоор лав хоёр хуваагдсан нь Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хийсэн ажил юм. Дарга гэдгийг дарамтлагч гэж ойлгодог уу, лав МАН-ын хэдэн гишүүнээ нэгэн тугийн дор байлгаж чадалгүй тараагаад алдлаа. Сүүлдээ өөрийнх нь эсрэг бүлэг болон босч эхлэв. Уг нь энэ чинь МАН шүү дээ. Дуулгавартай, замбараатай, захиргаатайгаараа алдартай МАН. Гэсэн хэдий ч У.Хүрэлсүх хуваагаад, хагалаад, тарааж дөнгөлөө.

 

Ер нь бол У.Хүрэлсүхийн 2017 оны намраас эхлүүлээд өнөөдөр үр дүнг нь үзэж байгаа энэ “цавчилт” түүний МАН-ыг хагалах хоёр дахь оролдлого юм. 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ныг хүмүүс санаж байгаа байх. МАН-ынхан бол маш сайн мэдэх өдөр. Тэр өдөр МАХН /одоогийн МАН/-ын ХХYI Их хурал хуралдсан юм. Тэр Их хурлын 800 төлөөлөгч өдөржин хуралдаад оройхон МАХН гэдэг нэрнээсээ Х үсгээ авч хаяад МАН болох шийдвэрийг гаргаж байв.Тэр шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын зургаан хүн л эсэргүүцэж саналаа өгсөн байдаг. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын олон хүн МАН нэрээ сэргээхийг дэмжсэн толгой холбосон үг хэлж Их хурлынхаа төлөөлөгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан тухай хэвлэлийн хуудаснаа үлджээ. Намын үүрийн гишүүдийн нэрээ солихгүй гэсэн санал нь тэс өөрчлөгдөн танилцуулагдаад байсан гэдэг юм.

 

Тэр шийдвэрт хамгийн их сэтгэл хангалуун байж, МАХН-ыг МАН болгох ажлыг гардан хийсэн хүн нь одоогийн МАН-ын дарга, тухайн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх байлаа. Тэрээр 2010 оны арваннэгдүгээр сарын 5-ны тэр Их хурал дээрээ МАН-ын Төв хорооны анхны тамгыг төлөөлөгчдөд харуулж, “…Богдын шүншиглэж, Бодоо нарын бүтээсэн 1912 онд үйлдвэрлэсэн тамга энэ байна. МАН гэдэг нэр сэргэсэнд халуун талархал илэрхийлье” хэмээж байв. Мөн тэр хурал их л драмлаг болж,  хуралдааны танхимын дэлгэцнээ “Өглөө” киноны жанжин Д.Сүхбаатарын “…Ардын нам, ардын засаг мандтугай” гэж хэлдэг хэсгээс байн байн харуулж, дууг хамгийн чанга дээр тавьсан нь хурсан төлөөлөгчдийг хөөргөж удтал алга нижигнүүлэн ташицгааж байжээ. Ингээд дараагийн долоо хоногийн эхний өдөр нь Улсын дээд шүүхэд Намын нэр өөрчлөх тухай тогтоолыг авч очин албан ёсоор шинэ нэрээрээ бүртгүүлсэн байдаг. Дараахан нь энэ намын гишүүдийн нэг хэсэг нь МАХН-ыг байгуулж байлаа.

 

Энэ бол У.Хүрэлсүхийн эхний “цавчилт” байсан юм. Өөрөөр хэлбэл, тэрээр намаа хоёр хуваах ажлыг өөрийн гараар хийсэн хүн. Түүнийг генсек байх үед намын зарим гишүүнийг хөөсөн гэх мэт зүйл олон. Түүнчлэн мань эр 2010 оны есдүгээр сарын 10-ны өдөр www.news.mn мэдээллийн сайтад “…МАХН нэрээ сольсноос болж УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би үүрнэ ээ.  Ингэж л  бодож байна даа” гээд, дараа нь 2012 оны нэгдүгээр сарын 23-нд “Ардчилал” сонинд “…Би хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлж, чаддаг албан тушаалтнууд байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд ялагдвал хариуцлага хүлээх ёстой хүн нь би мөнөөс мөн” гэж, 2012 оны гуравдугаар сарын 1-нд “Улаанбаатар таймс” сонинд “…Хариуцлагыг нь хүлээнэ гэж хэлдэг эр зоригтой байх ёстой гэж би боддог. Албан тушаалтнуудыг тэгж хэлдэг байгаасай гэж хүсдэг. МАН сонгуульд тааруу амжилт үзүүлбэл хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь би мөнөөс мөн. Одоо ч энэ үгэндээ эзэн байгаа. Хэн нэгэн хүн хариуцлага хүлээх ёстой биз дээ” гэж завсар зайгүй ярилцлага өгч, мэдэгдэл хийж байлаа.

 

Харамсалтай нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээв. Харин У.Хүрэлсүх намын квотоор УИХ-ын гишүүн болсон. Түүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөж байхад намынхан нь ч, ард түмэн ч “…Хариуцлага хүлээнэ гэж томроод байсан Хүрэлсүх яагаад гишүүн болоод дэвшээд явчихав аа” гээд бөөн хэл ам болж байв. Гэвч тун удалгүй 2012 оны арваннэгдүгээр сарын эхээр У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Түүний өргөдөлд “Ар гэрийн гачигдлын улмаас…” гэсэн тайлбар байсан. Гэхдээ өргөдөл өгөхийнхөө өмнөхөн УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг чуулганы танхимын үүдэнд “хальт цохиж” унагаад байсан юм. Их дээрээс түүнийг “…Чимээ аниргүй яваад өг” гэж хэлсэн гэдэг юм. Тэр ч чимээ аниргүй яваад л өгсөн.

 

Түүнээс хойш Австралид төвхнөж, хааяахан Монголд ирж буцаж явсаар 2014 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, МАН засагт нь хамтрахад Австралиас ирж нэг жил Шадар сайдаар ажилласан.  Дараа нь нам нь сонгуульд ялж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болоход Шадар сайд болж байв. Тэнд бас нэг жил ажиллаад Ж.Эрдэнэбатыг огцруулж, оронд нь Ерөнхий сайд, М.Энхболдыг унагаж МАН-ын дарга болсон юм. Ингэж Ерөнхий сайд, МАН-ын дарга болж аваад нэг жил ажиллаад МАН нэртэй үлдсэн намаа дахиад хоёр хуваалаа. Гэхдээ энэ удаагийн “цавчилт” нь МАН-ыг дахин эвлэх аргагүйгээр хувааж орхисон нь өдөр ирэх тутам тодорхой болж байна. Энэ бүхнээс нэг зүйл анзаарагддаг. Яг адилхан нэг юм бий. У.Хүрэлсүхийн хоёр удаагийн “цавчилт”-ыг У.Хүрэлсүх зүгээр л гүйцэтгэсэн байдаг юм. Түүний толгойгоор хийгддэггүй гэсэн үг. 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд МАХН нэрийг МАН болгоход У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд гардаж л хийсэн байдаг. Ард нь өөр хүмүүс чиг зүгийг нь зааж байсан гэдэг.

 

Өнөөдөр ч ялгаагүй. У.Хүрэлсүхийн гараар л МАН хуваагдаж, тарж бутарч байна. УИХ-д 65 суудалтай МАН-ын “бүдүүн” бүлэг 33:32-оороо хуваагдчихсан хоёр “нарийхан” бүлэг болоод байна. У.Хүрэлсүхийн удирдаж буй тэдний сөргөлдөөн намаа байтугай улсаа  тарааж мэдэх аюулыг дуудаад байгаа юм.

 

Шуудхан хэлэхэд яг өнөөдөр бол Монголын улс төрд “улаан гэрэл” асчихаад байна.

 

Цаашдаа Д.Сүхбаатарын байгуулсан нам 100 жилийн ойгоо үзэлгүй У.Хүрэлсүхийн гарт “нүд аних” нь бараг л тодорхой боллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бусад намыг ярихгүй бж.Ялсан Ман намыг яасан их ярих юм бэ.МАН устжээ гэхд бас л нэг ардын амьдралаар тоглогч нам гэсн дээрэмчид гарч ирнэ дээ.Ингэж бодхоор яХүрэлсүх бусдын гар хөл болоод эх орон маань аль ч үгүй болх вий гэж айх юм
2018-11-30
Зочин:
Яг үнэн ойворгон.тавьтаргүй Хүрэлсүх хэний зууш болоод буйгаа мэддэггүй юм бхдаа.Арайл ноён нуруутай хүн бхгүй бол болхгүй дээ.
2018-11-30
Цээнээ:
Яг үнэн Монголоо гэсэн хүмүүсээ их хороолоо доо.Хөдөөнөөс цэвэр монгол дайчид гарч ирэх магадлал их шүү.Монгол ард түмний амьдрал мэдхгүй мал мэдхгүй эм эр хүмүүсийг төрд бүү гарга.Холимог цустнуудыг төрөөс буулга дахин бүү гарга.
2018-11-30
Зочин:
Яг үнэн.Дээр үeэс40 мянгатын хэдн хулигаанууд дээрэмчид хөдөөний жинхэнэ монгол ардын хүүхдүүдийн гадаад оронд эзэмших боловсролын хуваарыг булааж аваад төгсөж олигтой чадалгүй/муу/ сураад хүн алаад ихэнх нь хөөгдөөд ирж бас л дотоодод төгссөн болдог.ажил дээр гарч хүний оронцог болдог албан тушаалд дэвшдэгхужаа голдуу нөхдүүд монголыг аварч барахгүй сүйрүүлж байгаа нь үнэн.одоо үe залгамжлан ийм жамаар явж бгаа дайснуудыг цэвэрлэх ардын хүү байвалч зүгээр бна даа.
2018-11-30
Зочин:
Яг үнэн хэллээ.40мянгатын суурингийн хулигаанууд Малчин гаралтай мМонгол түмнийг аварч авч явж чадхгүй.монгол онцлогийг ойлгох ч үгүй.Төрд хужаагийн эрлийзүүд их бна.
2018-11-30
Зочин:
МАНАН болоод тэдний үр сад тѳрѳл тѳрѳгсѳд ач зээавгай хүүхнүүд хүргэн бэрүүд л дахиж тѳрд шургалахгүй бол болоодоо тѳрд гарах хүмүүсийг маш сайн шалгах хэрэгтэй .Наадуул чинь ардаа нэг нэг юм бэлдээд бэлэн болгосон байгаадаа .Цэвэрлэгээг маш сайн хийвэл таарна.Ажлаа муу л хийвэл хэнийг буцааж татдаг болох хэржгтэй.
2018-11-29
иргэн:
МАН алга болох нь тодорхой болж дээ. Засаг нь ч огцроод УИХ нь ч тараад МАН нь ч хуваагдмаар юм байна. Иргэд нь ч хүссэн дарангуйлагчидтайгаа доромжлуулаад л байх байхаас
2018-11-29
харин ч цэвэршиж идээ бээрээ шахаж шахаж шинэчлэгдэж шударга залуус гарч ирж байна
2018-11-29
Ийм нам 2 хуваагдах байтугай бүр алга болсон ч монголчууд лав нээх хохирохгүй.
2018-11-29
Ugaasaa 37 ond gemgui olon 1000 hun helmegduulsen man maxnamiig haah horigloh heregtei
2018-11-29
Иргэн:
Яг нарийндаа бол Сүхбаатар дангаараа нам байгуулаагүй, Хүрэлсүх дангаараа устгаагүй юм шүү сэтгүүлч ээ. Жаахан юм уншвал яасан юм бэ!!!
2018-11-29
МАХН байсан. Х үсгээ авч хаяв. МАН болсон. бас л таалагдсангүй. одоо А үсгээ авч хаях юм байлгүй. тэгээд Монгол Нам болж улсын эзэн суух санаатай юм биз дээ.
2018-11-29
Эргүү минь тэгээд МАНАН-гийн боол болоод явж байх чмад сайхан байна уу???
2018-11-29
Чингис хааны маань байгуулсан Монгол улс МАНАН-гийн гавъяагаар байхгүй болж, ЭлбэгБолд гэсэн хаант лус болчих гээд байна. 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг МАНАН бүлэглэл үгүй хийж, ард түмний дээр гараад дэвхцэн бүжиглэж байна.
2018-11-29
Хэ хэ Миеэ-гийн гарт гээч энэ хүн тус намыг хувьдаа мөнгө олох хэрэгсэл болгосноор хувь заяаг нь дуусгаж байгаа юм. Юун нам хэнд хэрэгтэй юм улсаа бодоо Хүүкээ
2018-11-29
ЗОЧИН:
100 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ УЛС ОРНОО ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ АВЧ ИРСЭН НАМЫГ ХААНАХЫН ХЭНИЙ БОДЛОГООР УСТГАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ ХҮРЭЛСҮХЭЭ Энэ намтай амьдралаа холбосон мянга мянган гишүүд дуугүй л хараад суух уу Сагсуу МЭДЛЭГ БОЛОВСРОЛГҮЙ энэ хүн энэ хамыг хаа хүртэл авч явах юм бол цаашид хэд хуваах зорилготой шудрага царайлсан лалар вэ
2018-11-29
Эргүү минь тэгээд МАНАН-гийн боол болоод явж байх чмад сайхан байна уу???
Үнэн үнэн
2018-11-29
Яг vнэн
2018-11-29
хахахаха элэг авлаа л даа:
шаана байлгүй дамдин очир эргүү мал вэээ нааадах чинь намааа эхорнооо хулгайдч дээрэмчдээс салгаж байнаа ,,эргүү хүүүрээ юуу гаа хуцааад байгаан бээ энэ нам ялзараад илжирээд өмхийрцөн байна гөлөг минь хүрэлсүх идээ бээрийг нь цэвэрлэх гээд байна аааа маанаг аааа өмбүүүү зуваа зуваа хэнд зарагдаж яваа новш в ээ
2018-11-29
Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .
2018-11-29
Гитлер, Хүрэлсүх хоёр бол цэргийн сагсуу бага дарга нар. Ийм мэдлэг, боловсролгүй, ёс суртахуунгүй, сагсуу хүмүүс улс нийгэмд нөхөж баршгүй гай учруулдаг. Болгоомжлогтун.
2018-11-29
Яг vнэн
МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг авч хэлэлцэж байна гэдэг чинь Монгол төрийн дээр нам гарсныг нотлох хөдлөшгүй нотлох баримт мөнөөс мөн. Түй!!!
2018-11-29
Хүрэлсүхийн бууны нохой, Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн Оюун-Эрдэнэ гэгч бол 1990-ээд оноос эхлэн саяхан хүртэл Дэлхйин зөн гэдэг Монголчуудын тархи угаах гаднын байгуулагад ажиллаж ирсэнийг чинь Хэнтийхэн сайн мэднэ шүү. Хүрэлсүхийн бууны нохойнууд ийм л хүмүүс шүү дээ. Тиймээс Хүрэлсүх гэгч чухам ямар бууны нохой гэдгийг монголчууд гадарлах болсон шүү!!!
2018-11-29
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-11-29
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2018-11-29
Улаанбаатарт, тэр тусмаа 40 мянгатад төрж, өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, Ч.Сайханбилэг, тагнуулчин Хурц, У.Хүрэлсүх зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбасүрэн, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИЛЛЫН 30 жилд бид харлаа.
2018-11-29
Зочин:
Бусад намыг ярихгүй бж.Ялсан Ман намыг яасан их ярих юм бэ.МАН устжээ гэхд бас л нэг ардын амьдралаар тоглогч нам гэсн дээрэмчид гарч ирнэ дээ.Ингэж бодхоор яХүрэлсүх бусдын гар хөл болоод эх орон маань аль ч үгүй болх вий гэж айх юм
Цээнээ:
Яг үнэн Монголоо гэсэн хүмүүсээ их хороолоо доо.Хөдөөнөөс цэвэр монгол дайчид гарч ирэх магадлал их шүү.Монгол ард түмний амьдрал мэдхгүй мал мэдхгүй эм эр хүмүүсийг төрд бүү гарга.Холимог цустнуудыг төрөөс буулга дахин бүү гарга.
Зочин:
Яг үнэн хэллээ.40мянгатын суурингийн хулигаанууд Малчин гаралтай мМонгол түмнийг аварч авч явж чадхгүй.монгол онцлогийг ойлгох ч үгүй.Төрд хужаагийн эрлийзүүд их бна.
Үнэн үнэн
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксизмын үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчиллагсад булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж монголын ард түмний толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тохуурахсаар явна.
2018-11-29
Иргэн:
ЕР НЬ КОММУНИСТ "МАН" УСТАЖ ҮГҮЙ БОЛСОН Ч ЯАДАГ ЮМ.. ГЭХДЭЭ У.ХҮРЭЛСҮХ БОЛ УСТГААГҮЙ.. "МИ.ОВОГТ ЭНХ60ЛД, ЦИАНИТ ХАЯН-ЯРВАА, Л.ЭНХ-АМГАЛАН"- гэх мэт ХУЖААНУУД ЧИНЬ ДУУСГАЖ БАЙГААГ ОЛЖ ХАРАХ НҮД ЧИНЬ СОХОРЧ, СЭТГЭЖ БОДОХ УХААН ЧИНЬ МАНСУУРАА ЮУ... МАНгаруудаа...
2018-11-29
Zochin:
Khurelsukh ertkhen ajillaa ner tortoi ogood 2020 ond namaa ayluulakh kheregtei shuu dee
2018-11-29
Zochin:
Ene aynzaarai Khurelsukh namiig butargakhaar shiidsen bololtoi
2018-11-29
Zochin:
Khurelsukh unekheer ene tom namiig abch aybj chadakhgui bna ene uulzaad bgaa khumuus ni aymarch ner khundgui namiig ni khorloj ays khaysan khumuus ter khed zasag ogtsruulakhiig medekhgui shuu dee nam dotoroo uchiraa olokh kheregtei shuu dee
2018-11-29
zochin:
jinhendee bol luuhaan miyee Enkhbold l ene namiig duusgah zamiig ni zaachihaad bna shuu dee gehdee taraad bhgui bolson ni ch barag deerdee
2018-11-29
zochin:
jinhendee bol luuhaan miyee Enkhbold l ene namiig duusgah zamiig ni zaachihaad bna shuu dee gehdee taraad bhgui bolson ni ch barag deerdee
2018-11-29
зочин:
хайран хайран.ЭЭ чааваас
2018-11-29
Oilgo:
Gazriin naimaachin Emlhbold Naranhuu hoer bol Ih hurald suugaad baigaa ni l asuudal b na shuu dee Ard Tumeen !!
2018-11-29
Элбэг:
Сүр Данзан Хүрэлсүх бол удирдагч биш. Зүгээр л Жонхуу Баттулга, Зика Энхболдын утсан хүүхэлдэй. Энэ хүн МАн дуусгалаа даа хөөрхий.
2018-11-29
antiMAHAH:
Mongold odoo ard tumen l gej yarii Nam ntr odoo bolio Ene zahialgaar bichsen bna Nam gedeg Nam gund sem huivaldah gedeg utgatai bolchood bna Hurelsukh l Mongoliig avarna INgej zorigtoi duugarah aaviin khyy hovor shyy
2018-11-29
Зочин:
Ойворгон тавьтаргүй Хүрэлсүх энэ намыг дуусгалаа
2018-11-29
Зочин:
Яг үнэн ойворгон.тавьтаргүй Хүрэлсүх хэний зууш болоод буйгаа мэддэггүй юм бхдаа.Арайл ноён нуруутай хүн бхгүй бол болхгүй дээ.
Khuukh hulgaich JDU NARTAIGAA evlervel ter avstral ruugaa yavsan ni deerdee
2018-11-29
XYYPCYX:
Selemdeh hun n ch yahav. Selemduulnee gedeg l sonin bn
2018-11-29
man:
АН Баярцогтоос, МАН Хүрэлсүхээс аль дээр үеэс салах ёстой байсан
2018-11-29
Содтуяа:
хүрэлсүх мундаг байгаа би дэмжиж байгаа
2018-11-29
Munkh:
Ug duugui zailax xeretei. Xurrlsux xen be gedgee Xaruulchixaad bna shuu dee
2018-11-29
зочин:
Би энэ намын 1978 оны гишүүн хүн,1921 оноос өдийг хүртэл монгол орны төлөө хийж бүтээсэн зүй арвинтай гэдгийг олон түмэн мэднэ.Гэтэл сүүлийн үед бүр тодруулбал энэ Хүрэлсүхийн үеэс л болохоо болилоо.Албан тушаалд хүрэхийн тулд яасан ч муухай яасанч бохир арга хэрэглэв.Хами ажиллаж байсан нөхдөө хий хардаад л нөгөө тагнасан хүн нь бараг дүү нь ч юмуу.Консулаар томилсон гэсэн.Одоо энэ намыг Хүрэлсүх гэж нөхөр амийг нь таслах бололтой
2018-11-29
Ene noxor 5 10 Togrog avch dee zailyyl Tom setgene shvv Xogshoon
2018-11-29
Ганболд:
Энэ бичсэн нөхөр бичүүлсэн нөхдөө л санаа зов хүрэлсүхийг монголчууд дэмжиж байна юу үнэн энэ үнэн
2018-11-29
Ard:
Монгол ялна! Гэж худлаа ярьж гараад Монголыг харин хувийн компани шиг болгох гээд байна уу? Наад төрийн ажлыг ! Монгол харин дампуурч байна ! Ард олон гэж хэсэг бүлэг хүмүүс шоу тоглолт хийж байна шүү !
2018-11-29
МАН-ыг Д.Сүхбаатар үндэслэсэн юм. Түүхийг бүү гуйвуул. МАН шургаж орсон хэдэн дуракуудаас болж энэ нам нэр хүндээ алдсан. Уг нь Одооны МАН бол соци үеийн намыг бодвол нам биш.
2018-11-29
Би МАН-н гишүүн, манай нам харин Хүрэлсүхийн үед газрын наймаачин авилгач М.Энхболд тэргүүтэй хог шаар хятадын бүлэглэлээс салж байгаад таатай байна. Монгол заавал ялах ёстой.
2018-11-29
ЭХЛЭЭД Х ҮСГЭЭС САЛГАСАН, ОДОО БҮР ТАРААХ ЦАГ НЬ БОЛСОН
2018-11-29
Ард түмэн улс төрийнхөн сандал суудал,эрх мэдэл албан тушаалаар дулдуйдаж эд мөнгөний хязгааргүй их шуналдаа ашиглахыг оролдож зармыг нь хусам төдийхнөөр хуурч байгааг харж л сууна. Бид нар эх орондоо ажлаа тайван амгалан хийж, авсан цалин нь амьдралд хангалттай хүрдэг тийм нийгмийг хүсэж байна. Үүнийг цагаан сар, наадмаар манай ард түмэн ямар сайхан баярлаж,байгалийнхаа сайханд амарч зугаалдаг билээ. Ард түмнээ эвтэй найртай, хангалуун сайхан амьдруулахын оронд ийм бужигнаан үүсэж байгаа нөхдүүд монголоос байтугай дэлхийгээс зайлцгаа.
2018-11-29
ДУУСАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ. ОДОО БОЛНО
2018-11-29
Сүхбаатар нам байгуулж байсан түүхийн баримт байхгүй.
2018-11-29
МАН-ыг Д.Сүхбаатар үндэслэсэн юм. Түүхийг бүү гуйвуул. МАН шургаж орсон хэдэн дуракуудаас болж энэ нам нэр хүндээ алдсан. Уг нь Одооны МАН бол соци үеийн намыг бодвол нам биш.
Иргэн:
Хүрэлсүх намаа унагах 2 дахь оролдлогоо хийж байна. Өмнө нь нэрий нь солихдоо би хариуцлага үүрнэ гээд байсан. Тэгээд сонгуульд ялагдахаар нь яваад өгсөн боловч ялахаар буцаж ирээд тарааж байна.
2018-11-29
Харамсах юмгүй.Монголчууд номхон хүлцэнгүй байж энэ намы г харинч урт наслуулж их нухлууллаа.Одоо болно.Энэ нам Ардчилал хоёр зэрэгцэн оршиж огт болохгүйг Монголын маань сүүлийн 30 жилийн амьдрал нотоллоо. Ганц үлгэр дуурайлал нь болж баысан ЗХУКН--ЫГ Б.Ельцин зарлиг уншаад л аль "галавт " тараасан шиг энэ намыг тараачихаагүй өдий хүргэсэнд баярлах л үлдсэн баых.
2018-11-29
улс орны эрх ашиг намаас дээгүүр байх ёстой.
2018-11-29
Zochin:
Ene khun mash zob yum bichsen bna shuu dee ardiin namiig Khurelsukh gedeg khun aybch aybj chadakhgui shuu dee mash sonin yum ayriad l sonin khumuustei uulzaad ard tumnees demjlege abna geed l namiin neriig khoodoj bna daa odoo ene nokhoroos salakh kheregtei shuu
2018-11-29
Иргэн:
Хулгайч худалч нараар дүүрсэн учраас сүйрч байгаа юм, Хүрэлсүх сүйрүүлээд байгаа ч юм биш...
2018-11-29
zochin:
jinhendee bol luuhaan miyee Enkhbold l ene namiig duusgah zamiig ni zaachihaad bna shuu dee gehdee taraad bhgui bolson ni ch barag deerdee
zochin:
jinhendee bol luuhaan miyee Enkhbold l ene namiig duusgah zamiig ni zaachihaad bna shuu dee gehdee taraad bhgui bolson ni ch barag deerdee
zochin:
Damdinochir obgon min bitgii ingej hvnii hiij bga umiig harluul holsnii bicheech min
2018-11-29
зочин:
үнээн үнэн. энэ залуу бусдын даалгавараар намаа устгалаа. улсаа л битгий устгачихаасай билээ.
2018-11-29
ZOCHIN:
ug n setguulchiin bodloor avilgachid 100 jilee temdegleed l ...hundaga tulgaad l urgeljleed l ....avilgal...
2018-11-29