Хөдөлгөөнийг түр зогсоож ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлнэ


Өнөөдөр “Хичээх өдөр”. Энэ өдрийн хүрээнд Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 5 минутын хугацаатай түр зогсоож, цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлнэ.
Мөн Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих мөн осолд холбогдол бүхий эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд ослын хор уршгийг сэрэмжлүүлэх юм.
Түүнчлэн аймаг, орон нутаг, дүүргүүд дэх Засаг Даргын Тамгын Газрын ажлын албаны ажилтан, алба хаагчид, их, дээд сургуулийн оюутан залуус гудамж замд хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцох талаар уриалж жагсах аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ