У.Хүрэлсүхийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ зогсолтгүй үргэлжилнэ

img

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгож, Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдсон түүхтэй. Өнгөрсөн 106 жилийн түүхэнд Монголын ард түмэн 30 Ерөнхий сайдын нүүрийг үзэж, 30 хүн Засгийн газрыг толгойлсон байх юм. Эдгээр 30 Ерөнхий сайдуудаас хамгийн их дуулиан тарьж, хамгийн их олны дэмжлэгийг авч, хамгийн том асуудал сөхөж гаргаж ирсэн хүн нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Өмнө нь Засгийн газар унаж, Ерөнхий сайд нарыг суудлаасаа буухыг уухайлан дэмждэг байсан олон хүн энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газар тогтвортой ажиллах ёстой хэмээн дэмжиж байна. Сошиал орчинд иргэд У.Хүрэлсүхийг дэмжиж, парламентад суудалгүй 14 намын дарга нар түүнийг эхлүүлсэн ажлаа дуусгахыг зөвлөж, МАН-ын залуучууд, ахмадууд уриалга гаргаж, мэдэгдэл хүргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өмгөөлөв. Өнгөрсөн цаг үеийг эргээд харахаар  эрх мэдлийн буулган дор бүгдийг захирч, шашин төрийг хослон баригч хэмээн алдаршиж байсан Н.Энхбаярыг, эдийн засгийн мэдлэгээрээ толгой цохиж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргалыг, этгээд хэрнээ бусдын анхаарлыг өөр дээрээ байнга татаж чаддаг С.Баяр гээд 1990 оноос хойш засаг толгойлсон 15 Ерөнхий сайд нараас хэн ч У.Хүрэлсүх шиг олны дэмжлэгийг авч чадсангүй.

 

Омголон, шазруун, хурц араншинтай, хэн нэгнийг даган аядуу зөөлөн байж, аль эсвэл тал засан зусардаж сураагүй У.Хүрэлсүх өөрийн гэсэн харизм, бас өөрийн гэсэн хатуу зарчимтай. Түүнд М.Энхболд, С.Баяр шиг эцэг эхийн дэмжлэг, нэр сүр, эсвэл Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр шиг тойрон хүрээлэгч байгаагүй. Жирийн нэг жолоочийн хүү, Монголын улс төрд хөл тавьсан цагаасаа эхлэн улс төрийн намын удирдагч нарын булхай, луйвар, шударга бус үйлдлүүдийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Залуу улс төрчид цаашид өөрийнхөө замыг засахын тулд том даргын цүнх барьж, эсвэл явдаг “АТМ” гэдэг нэр зүүтлээ дарга нарыг мөнгөөр угжиж, аажимдаа дарга нарын утсан хүүхэлдэй болон хувирч байгааг зүгээр нэг хараад суухыг хүсээгүй.  Тэртээ 1997 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо л үүнийгээ байнга илэрхийлж, тэр үед намын дарга нарын харцаар хөдөлдөг, дагаж бөхөлздөг, үүнийхээ төлөө албан тушаалыг шагнал мэт гардан авч, өнөөх шагналынхаа хариуг барихын тулд юу ч хийхээс буцдаггүй байсан У.Барсболд тэргүүтэй намын чинээлэг залуучуудтай шөргөөцөлдөж эхэлсэн. У.Хүрэлсүх 2007 онд Монголын Зүүний хүчний холбоог байгуулж, намын шинэчлэлийн асуудлыг сөхөн гаргаж ирсэн.МАХН-д /хуучин нэрээр/ Н.Энхбаярын гэх том тойрон хүрээлэл үүсч, нам О.Цолмон хэмээх хатан хаантай болж байгааг хэн ч У.Хүрэлсүх шиг зоригтой хэлж чадаагүй. МАХН-ын залуучууд дээш өгсөхийн тулд О.Цолмон хатагтайд бэлэг сэлт, архи дарс барин гүйцгээж, хошуугаа худалдан, үнэнээ алдаж явах тэр цагт У.Хүрэлсүх л ганцаараа бүхнийг УИХ-ын чуулган дээр зарлаж орхисон.  Тухайн үед О.Цолмон хатагтай УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гэртээ дуудаж авчраад үүрэг өгсөн юм гэнэлээ. Даргын эхнэрт долигнож чаддаггүй У.Хүрэлсүх  чуулганы  хуралдаан дээр Намбарын Энхбаяраас “Монголын төрийг та захирч байна уу, эхнэр чинь захирч байна уу” хэмээн асууж, нүүрийг нь улалзуулсан. Үнэнийг асуусныхаа төлөөсийг ч тэр төлж, хандивын пургон машиныг Хөвсгөл аймгийн МАХН-ын хороонд аваачиж өгснийхөө төлөө ял хүртэл сонссон. Энэ хэрэг У.Хүрэлсүхийг мохоогоогүй, харин ч улам хурцалж, Монголын цагдаа, шүүх, хууль хяналтын байгууллагыг эрх баригчид гар утасныхаа товчлуураар удирдаж байгааг биеэрээ мэдэрсэн хэрэг. МАХН-ынхан 1990 оноос хойш нэрээ солих, уугуул нэрээ сэргээх гэж оролдож, хэн ч зориглож чадахгүй байхад У.Хүрэлсүх МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа тэр  хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн. Зарим хүн улс төрд орох гэж хэдэн тэрбумаар нь цацаж, зарим нь хүссэндээ хүрч чадахгүй элдэв арга саам хайх нь бий. Нөгөө хэсэг нь элдэв нэвтрүүлэгт ярилцлага энэ тэр өгч,  олны өмнө уйлж, улс төр хийх нь юу ч биш. Харин У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн албан тушаалаа хүссэн үедээ орхиж, хүлээлгэн өгч “сурсан” нэгэн. Тэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их хурлын гишүүн, Шадар сайдын суудлаас сайн дураараа татгалзаж чадсан. У.Хүрэлсүх гэж ийм л хүн. Тэр анх Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо л “Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн. Тиймдээ ч тэр 60 тэрбумын хэрэг, концессын гэрээ, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны мөнгө, Эрдэнэтийн наймааны хэргийг сөхөж гарган, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг оролдож байгаа.

 

 Зарим хүн “У.Хүрэлсүх зөвхөн М.Энхболдтой, намынхантайгаа эв эвдэрч, идэж уусан гэдэг хэрүүл тарьж байна” хэмээн өнгөцхөн бодож байж магадгүй юм. Та андуурч байна. У.Хүрэлсүх намтай бус, намынхаа гишүүдтэй бус, Монголын улс төрд нүүрлээд байгаа олигархиуд, тэдний харцаар хөдлөн хэнд ч, ямар ч ял оноож, хэнийг ч, юунаас ч мулталж чаддаг, шударга ёсыг мөнгөөр арилжсан, хууль хяналтын байгууллагатай тэмцэж эхлээд байгаа юм. Монголын улс төрд 20-30 жил бугшсаналбан тушаал, хээл хахуулиас үүссэн бэтгийг хагалж, идээ бээрийг шахах гэж, төрд шургалсан олигархиудын багийг хуулж хаях гэж оролдсныхоо төлөө Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх намынхаа тэрбумтнуудад ад үзэгдэн буланд шахуулж байна. УИХ-ын 75 гишүүн хоёр хуваагдаж, М.Энхболдыг дэмжих, эсвэл У.Хүрэлсүхийг хамгаалах уу гэдгээ шийдэж ядан, зарим нь энэ тэмцлээс ашиг хонжоо хайж, зарим нь албан тушаал горилон гүйлдэж байна. Харин ард түмэн У.Хүрэлсүхийг дэмжиж байгаа. У.Хүрэлсүхийг зогсоох хүч одоо байхгүй. Тэр няцаж, буцаж, аль эсвэл үзэл бодлоо худалдаж, хэн нэгнээс айж эмээхгүй улс төрч гэдгээ өнгөрсөн 28 жил нотолчихсон юм.

Эх сурвалж: Gereg.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Uneheer ard tumnii itgeliig khosorduulj bolohgui shuu? ter guchin ger bulteigee tsemtsej ard tumniihee khorongiig avch ogoj chadval chi uls toriin orgild khurch chadna shuu?
2018-12-03
Zochin:
Ene zugeer l jdugiin shuugianiig namjaah humuusiin anhaarliig oor tiish ni tatsan jujig shou
2018-12-03
Zochin:
Amar amar dollariin hansh neftiin une tengert garsan baahan jduchidtei zasgiin said ni iim holsnii bicheechid ashiglaj ard tumnii tolgoig ugaaj bna ard tumnii amidral tartagtaa tulj zeeliin daramtand ideh hooloo hasaj bhad dorwititoi arga hemjee awj chadahgui bna hiideg hun bol bishee harin yaridag hun bol moon moon
2018-12-03
үхсэн элэнцгийн чинь их цэвэрлэгээ. шоучин ризда.
2018-12-02
В:
Сайд аа Шудрага ёсны төлөө тэмцээд үхвэл ард түмэн чинь Зориг шиг хүндэлж дурсан хайрлана. Итгэж дэмжиж байгаа ард түмэн чин хамт шүү.
2018-12-01
Enkhbayar:
Hurelsukh Enkhbayartai bilk Mongol Turiin Samar has bolohgui shuu
2018-11-30
Tsolmon:
Hurelsukhiin tsaana Nambariin Enkhbayar bean gedeg ni todorhoi boloh shin dee
2018-11-30
Иргэн:
Хүрэлсүх ээ, одоо ухрах зам байхгүй шүү. Монгол эх орныхоо төлөө чин шударгаар зүтгэх л үлдлээ. Хариуцлага тооцох хүмүүстэйгээ нэгийг ч үлдээхгүй хариуцлага тооц. Ард түмэн чинь маш өндөр итгэл хүлээлгэж байна. Энэ их итгэлийг яасан ч алдаж болохгүй. Хичээгээрэй.
2018-11-30
Enkhboldtoigoo niileed zail Hurelsukhee. Chi ene baidlaaraa udirdagch bish.
2018-11-30
Зочин:
Шударга бусын хонгилын үүрийг бүр мөсөн нураах үйлсэд амжилт хүсье. Эх оронд минь шударга ёс тогтох гэж байгаад ард иргэд баяртай байна.
2018-11-29
zochin:
neg iim zuil boloh geed baisiimaa, Mongoliin turiig oligarhuud arai l denduulsen, Mongoliin huh tenger iveej Mi songuulid yalagdsan ni tsaanaasaa l zurag ni zuv bolood ehellee l gej haragdaj baina, Mie 2017 ond garsan bol ch Mongolchuud tun hund baidald orohoor bailaa, odoo temtseed baigaa hir ni iim hund baihad
2018-11-29
Zochin:
Ene Khurelsukh estoi buukhaasaa omno bukh l khumuusiig turkhij namaa khubaakh yum bna daa khurdan shiideed yabuulakh kheregtei shuu dee
2018-11-29
Хэн ийм хүнд байдалд оруулсан юм малаа. Ажлаа хийж чадахгүй бгаа Ерөнхий сайд биздээ. Долларын ханшаа хар эргүү дагз минь
2018-11-29
Энэ Хүрэлсүхийг яаралтай огцруулж зайлуулахгүй бол долларын ханш бензиний үнэ тэнгэрт хадлаа
2018-11-29
Хүрэлээ одоо буцах замгүй."Үүнээс цааш газар үгүй"
2018-11-29
Хүрэлсүхийн дэмжиж байгаа гэх пиар дооз нь хэтэрлээ
2018-11-29
Иргэн:
ДЭМЖИЖ БАЙНА. ОДОО ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН, АРД ИРГЭД ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА ШҮҮ, МАШ ЗӨВ БАЙНА.
2018-11-29
Хэн ийм хүнд байдалд оруулсан юм малаа. Ажлаа хийж чадахгүй бгаа Ерөнхий сайд биздээ. Долларын ханшаа хар эргүү дагз минь
Зулаа:
Би жирийн иргэн ард түмэн үнэхээр ерөнхий сайд У.Хүрэлсүхийг бүгд л дэмжиж байгаа. Валютын ханшны хөөрөгдөл, бензины үнийн нэмэгдэл бүгд зохион байгуулалттай Хүрэлсүхийн ЗГ унагаах гэсэн л үйлдэл юм шиг харагддаг. Бид энэ бүгдийг тэвчиж хүлээцтэй байж чаднаа эрхэм ерөнхий сайдаа. Бас бид шаардлагатай гэвэл бүгд таныг дэмжээд суулт зарласан ч ард түмэн чинь ажил гэрээ орхиод таны ард зогсоход бэлэн. Өнөөдөр ард түмний өмч гэж юу юм бэ гээд сууж бгаа хүн амины гэмт хэрэгтэн, Үндсэн хуулиа ч уландаа гишигчихсэн хэдэн хүмүүс зөвхөн өөрсдийн эрх ашгийг 1рт тавьчихсан худлаа гүтгээд сууж бгаа нь үнэхээр дотор давчдуулж цээж бачууруулж байна. Би энэ хүмүүсээс хэнийг нь ч сонгоогүй. Монгол Улсын эрхэм ерөнхий сайд таньд чин сэтгэлээсээ амжилт хүсий. Та ард түмнийхээ эцсийн найдвар болоод байна
2018-11-29
иргэн:
маш зөв.
2018-11-29
зОЧИН:
би жирийн нэг иргэн гадуур ард иргэд үнэхээр Хүрэлсүхийг дэмжиж байна энэ шудрага бус болсон улс төрчидтэй үнэхээр энэ хүн тэмцэж чадна гэдэгт энгийн ард иргэд харан дэмжиж байна өөрөө ч зоригтойгоор мэдэгдэл хийсэн ер нь бусдаас өөр шүү манай ерөнхий сайд танд амжилт хүсий монголын хөх тэнгэр дээдэс таныг харж байгаа амжилт хүсий
2018-11-29
Иргэн:
Сайн сайхан үгэнд хууртсаар байгаад хэнд ч итгэх итгэл үнэмшил алдраад байна. ЕС байсан Содном, Бямбасүрэн зэрэг тулхтай буурлуудын санал бодлыг сонсмоор байх юм. Тэд яагаад дуугүй байгаад байна вэ?
2018-11-29
Одоо л дэмжихгүй бол хэзээ дэмжих үү.
2018-11-29
khurelsukh erunkhii sayd bol mongold baygaa MANAN gegch khadny mangaag uguy khiiji chadakh gants khun ni mun , busad ni bol zuuldunu , buurunkhiilnu, ene esreg yum bicheed baygaa durakuud bugd l miegiin khamsaatan bugs doloogchid mun boloy
2018-11-29
hucaad ug hucaad ug.er hun helsendee baij tseverlene gesen l bol tseverleh heregtei.ard tumenii slhi ugaasaa ehelchihsen odoo shuurah l dutuu bna.ene olon hunii hairiig daaj ulsaa uls shig bolgoj shar shavharuunuudiig shuurdeh uuregiig ard tumen chin chamd l daatgaj baina shuu.
2018-11-29
Болд:
Цэргийн бага дарга улс орон удирдаж чадахгүй гэдгийг сүүлийн үед хангалттай мэдэж авлаа одоо зүгээр л яваад өгөөч
2018-11-29
ЖДҮ-ддээ дорвитойхон арга хэмжээ аваачээ. Содбаатар мэтийн нөхдүүд ЕС-н хийж буй ажлыг баллаж байна даа. Өөрсдөө ёс суртахуун гэж байхгүй зөвхөн мөнгөний төлөө бусдыг чирж байгаа харагдаад байна шүү. Засаг ажлаа үргэлжлүүлээд явсан нь ард түмэнд ашигтай.
2018-11-29
МИЕЭ - ЭБИ - ЖУНАЙГИЙН МАФИЖСАН БИЗНЕС ОЛИГАРХИ БУЛЭГЛЭЛИЙГ УСТГАНА ГЭДЭГ ТИЙМ АМАР Ч ЮМ БИШ. ТЭГЭЭД Ч УИХ-Д ООРИЙН ТОЛООЛОЛООС ОЛОН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ОРУУЛСАН БАЙХАД УНАГААНА ГЭДЭГ АМАР БИШ
2018-11-29
АРАБУУД ЛАЛЫХАН ШИГ ЯШИГ ЗУГЭЭР ШУУД БУУДААД БУУДААД УЧРАА ОЛДОГ БОЛ АМАР. МОНГОЛЧУУД БИД ИЙМ ХУЛЦЭНГУЙ НОМХОН УЛС БИЛ УУ
2018-11-29
Bat:
shuuh, huul' huchniihenii bulhai zavaaniig yanzlah, turuu tseverleh gej hen duugarch baisan yum? Hurelsukh duugarchihlaa geed yaagaad tuund durguilheed baigaa yum. Yaaj iigeed aldaa zavhralaasaa baga bagaar salmaar, zasmaar baina sh dee. Ta guai bas bugs doloogch, b**v huhugch boltoi yum.
2018-11-29
Маш сайн байна. яг л үнэнийг бичиж
2018-11-29
битгий шүгэлд. хэн хүрэлсүхийг сэлмээ сугалаад цавчихыг нь хориод байгаа юм бэ. цавч л гэсэн шүү дээ. өөрөө хүсэхгүй л байгаа биз дээ. харин ч ЖДҮ-ээс зээл авсан нөхдүүдийг хамгаалж асуудлыг өөр тийш нь хандуулах, хүчгүйдүүлэх бүх л боломж арга замыг эрж хайсан. энэ бүхнээс харахад адилхан идэж уусан нэр болон гар цэвэр хүн биш нь тодорхой л байна. ер нь хүрэлсүх гэлтгүй 1990 оноос хойш өөрсдийгөө Монголыг удирдаж чиглүүлж авч явж байна гэж боддог дархлагдсан хулгайч болтлоо архагшсан хувалзнууд МАНАН гэлтгүй энэ 2 намаас эрх ашгийн огтлолцолоос болж салж гарсан бусад намд шургаж орсон новшнууд бүгдээрээ нийлээд ХАРИУЦЛАГА хүлээх ЯЛ-аас мултрахгүй шүү. та нарын албан тушаал, эрх мэдэл, мөнгө ч ҮНЭН-тэй нүүр тулахад хүч дутна за юу.
2018-11-29
Bat:
shuuh, huul' huchniihenii bulhai zavaaniig yanzlah, turuu tseverleh gej hen duugarch baisan yum? Hurelsukh duugarchihlaa geed yaagaad tuund durguilheed baigaa yum. Yaaj iigeed aldaa zavhralaasaa baga bagaar salmaar, zasmaar baina sh dee. Ta guai bas bugs doloogch, b**v huhugch boltoi yum.
Zocnin:
Toroos terslegcn ylsaas urwagcn nartai hatuu temtsej ene niigmiig tsewerlehed Hyrelsyh l hodolgoj cnadna
2018-11-29
Ard:
Za bitgii holsnii bicheech min doldgonoo Ard tumen harj bn! Hen heniig ch ylgah humuus bn! Ongiroo sagsuu hun hj chadahguig harj bhad! Bitgii daldganaa !
2018-11-29
JDU MI NARTAI EVLERVEL TUUHEND URVAGCHAAR ULDENE ARD TUMEN BOSNO SHUU KHUUKEE
2018-11-29