“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтэнг хар тамхины хэргээр баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж, хууль бусаар худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг дайчлан баривчилжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Эрүүгийн цагдаагийн албанаас 11-р сарын 28-ны 23:10-д мэдээллийн дагуу ХУД-ийн 11-р хороо “Цэцэг” хотхоны тоотыг шалгахад 44 настай эрэгтэй “У” гэгч нь хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хөзөр, процессор, 5,300,000 төгрөг, тоглоомын хүрд зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг үргэжлүүлэн явуулж байна" гэлээ.
Бүлэг этгээдүүдийн дунд “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ