Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргийг шийдвэрлэжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван дов” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болсон хурдан морины уралдааны үеэр хурдан морь унаач 8 настай Д нь уралдааны үед мориноос унаж осолдсон хэрэг гарчээ.
Уг уралдаанд уяач Т нь хурдан морины уралдааны үед унаач хүүхдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас хүүхдийн амь нас хохирсон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүллээ.
Хурдан морины уяач, унаач хүүхдүүдэд “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсынстандартыг мөрдөж байхыг уриалж байна. Сүхбаатар аймгийн прокурорын газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ