Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-д хүргүүлсэн. Энэ асуудлыг маргааш НИТХ-аар хэлэлцэхээр байсан ч Ерөнхий сайд саналаа буцаан татсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс энэ талаар тодруулахад "Би тэр бичгийг нь одоогоор үзээгүй байна. Тиймээс тодорхой зүйл хэлж чадахгүй" гэлээ.
Н.Энх
Уншиж байна |