“Сэлэм” С.Бямбацогтод холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2018-12-05

 

Өнгөрөгч 2017 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлж, бусдын амь нас эрүүл мэндэд халдахыг завдсан хэрэг гарсан.

 

Эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлсэн. Прокуророос С.Бямбацогтод холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Эргэн сануулахад тухайн үед иргэн  С.Бямбацогт “Тоглоомон сэлэм байсан” хэмээн мэдүүлж байсан. Мөн түүний ах болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал /НИТХ/ дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Мөнхчулуун мэдээлэл цацагдсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, “Миний дүүгийн барьсан сэлэм Хэллоувэний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм байсан юм билээ” хэмээж байсан юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Togloj baisan bolj taarahnee yasan togloomtoi nus ve shiitgeh heregtei iimerhvv chatsaganuudig huuliin amtig vzvvlj bai yun ah medeelsen ch geh shig hooj garga iim toloolol baih esgvi
2018-12-06
Irgen:
Erunhii said garch irj bj shiitgej bgamuu.
2018-12-06
одоо хүртэл шийтгээгүй байгаа юмуу
2018-12-05
!!!!!:
Eronhii said ta ene hund arga hemjeegee awah zag hezee we ???
2018-12-05
!!!:
Ene Lalriig Tor tomor nuuree haruul;ah zag ni boloogui yu !!? Nigmiig Zagdaag er ni ergen toirnoo hun buhniig ailgaz surduulj Selem bariad gudmand yawj boldog yum uu ? !!
2018-12-05