ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй төрөх өчигдөр /2018.12.03/ тасгаа андуурч явсаар гадаа, таксинд төрсөн тухай өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсчээ.
Тэрбээр "ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж, эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд хэдий миний бие шууд буруугүй ч уучлал хүсье. Цаашид салбарынхаа ажилтнуудаа ёсзүйтэй ажиллахад нь онцгой анхаарч ажиллах болно" гэжээ.
Уг эмэгтэй 3250 грамм хүү төрүүлсэн бөгөөд эх, нярайн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Г.Сүрэн
Уншиж байна |