Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг суллажээ

Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг нэг сарын хугацаатай цагдан хорьсон.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих санал ирүүлсэнийг 2018 оны 11 сарын 22 -ны өдөр хүлээн авч шийджээ. Улмаар яллагдагч О.Эрдэнэбулганы өмөөлөгч Х.Базаррагчаа дээрх шүүгчийн захирамжыг үндэслэлгүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хүлээн авч захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ