МАНБА ДАЦАН хийдэд АРВАН ХАНГАЛ, ЧОЙЖОО ДҮГЖ хурна

img

Манба Дацан хийд нь билгийн тооллын 29-нд Арван хангал, Чойжоо дүгжү хурдаг билээ. Арван хангал сахиус нь Жигжид тэргүүтэй Очирваань, Гомбо, Гонгор, Чойжоо, Лхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба юм. Эдгээр сахиус нь бурханы шашныг сахин хамгаалах ам тангарагтай бөгөөд сахиуснуудын мөргөл, даатгал, залбирлыг уншдаг, энэхүү хурлыг даган баясч хуруулснааар өвчин зовлон, зуурдын үхэл хагацал, хар цагаан хэл амны хорлол, адын хорлол, лусын хорлол, хүн хийгээд хүн бусын хорлол, хараал жатгаас аварч арилган, нас буян, эд агуурс, буян хишиг, энэ ба эцэс хойт насны буяныг хэмжээлшгүй дэлгэрүүлэх тус эрдэмтэй. 


Чойжоо дүгжү нь муу хэл ам, өвчин зовлон, ад зэтгэр амирлуулах, гай зэтгэр хараалыг буцаах шашны хариулгын заслын том гүрэм юм. 
Та бүхэн хурал даган баясч, буяныг хурааж, эрүүл энх, өвчин зовлонгүй, гай барцадгүй байхын тухайд өөрийгөө төдийгүй гэр бүлээ, эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны төлөө залбиран даатгаарай.

 

Хурал өнөөдрийн 19.00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Хаана байдаг юм бэ..
2018-12-09