Сансарын "КFС"-ийн ажилчдыг буутай этгээд айлган сүрдүүлжээ
2018-12-10

 

Буутай этгээд үйлчилгээний газрын ажилчдыг айлган сүрдүүлж, танхайрчээ.

 

Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээлэл арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 05:50 цагт иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус зоогийн газар БЗД-ийн 2 дугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоожээ.

 

Уг этгээд тухайн хоолны газраар үйлчлүүлж байхдаа бусадтай маргаан дэгдээж, улмаар буу гарган танхайрчээ. Цагдаагийн алба хаагчид ПБ-4-2 маркын хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан авсан байна.

 

Танхайрсан этгээдийг эрүүлжүүлэн, саатуулах арга хэмжээ авсан бөгөөд хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganbayasgalan:
Pizda nar buur galzuurch baihshiv
2018-12-10