Өвлийн улиралд арьсаа хэрхэн ХАМГААЛАХ ВЭ

img

Өвлийн улиралд арьсаа хамгаалах талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Та хүйтний улиралд аль болох битүү хувцас өмсөхийг зөвлөж байна. Учир нь хүйтэн агаар арьсыг хуурайшуулж, хатууруулдаг аж.

 

Алхам №2

 

 

Нарны тосыг зөвхөн зуны улиралд түрхдэггүй. Мөн өвлийн улиралд түрхдэг ба хүйтэн агаар нүүрний арьсыг нарнаас илүү гэмтээдэг. Тиймээс та гадуур гарахдаа заавал нарны тосоо түрхэж, биеийн хамгийн чухал хэсгээ хүйтнээс хамгаалаарай.

 

Алхам №3

 

 

Ихэвчлэн хүйтний улиралд уруул хагарч гэмтдэг талтай. Тиймээс та байнга уруулаа вазели эсвэл тэжээллэг уруул өнгөлөгч түрхэж заншаарай.

 

Алхам №4

 

 

Хүйтний улиралд ихэвчлэн биед тухтай, арьсны харшил үүсгэдэггүй даавуун материалтай цамц болон хувцас сонгоорой.

 

Алхам №5

 

 

Албан байгууллагууд ихэвчлэн хүйтний улиралд ихэвчлэн халуунаар үлээдэг кондейшн байршуулдаг. Уг автомат төхөөрөмжөөс үлээх агаар арьсанд тун аюултай ба арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс та шаардлагатай бол уг төхөөрөмжөөс хол байж, арьсаа хамгаалаарай.

 

Алхам №6

 

 

Арьсандаа тохирсон саван болон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь арьс гэмтэхээс 100 хувь сэргийлж чадна.

 

Алхам №7

 

 

Хэрвээ таны арьс хүйтний улиралд хуурайшиж, гэмтээд байвал оливын тос хэрэглээрэй. Уг тосоо бага зэрэг халаагаад асуудалтай хэсэгтээ түрхээд бага зэрэг иллэг хийгээрэй.

 

Алхам №8

 

 

Гэхдээ аль ч улиралд арьсан дээр толбо үүсэх, харшил гарвал та заавал мэргэжлийн эмчид үзүүлж, өөрт тохирсон эмчилгээгээрэй хийлгээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ