Өндөр халуурч, гурван сартай нярай нас баржээ


Говь-Алтай аймгийн Бигэр суманд энэ сарын 6-ны өдөр гурван сартай нярай эмнэлэгийн тог тасарсаны улмаас аппарат тасалдаж, нас барсан тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус сумын эмнэлэгт арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 08.10 цагт нярайн биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай хүргэгдэн ирсэн. Эмнэлгийн ажилчид аппарат залгаж хоёр цаг орчим эмчлүүлсэн боловч 10.40 цагт нас барсан байна. Нярайн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон" гэлээ.
Тухайн өдөр аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг гарч, нас барсан шалтгааныг тогтоохоор тус суманд очиж ажилласан байна. Нярайн нас барсан өдөр тус суманд цахилгаан огт тасраагүй аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ