Ирц хүрээгүйгээс хуралдаан хойшиллоо

img

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдахаар товлосон боловч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. 

 

Одоо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хуралдах хуваарьтай. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Гэвч одоогийн байдлаар хуралдааны танхимд гишүүд орж ирээгүй байна. 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ