Б.Махбалыг хамгийн “зөөлнөөр” шийтгэх гэж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм. Талийгаач Г-ийн ар гэрийнхэн өнгөрөгч есдүгээр сарын 28-ны өдөр хэвлэлийн хурал хийж цахим хуудсаар тархсан ташаа мэдээллийг залруулсан. Тэгвэл өнөөдөр /2018.12.11/ хохирогчийн аав Р.Төмөрхуяг өмгөөлөгч нарын хамт дахин мэдээлэл хийж, прокурорын байгууллага хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар хэллээ.

 

Цагдаа хэргийг дутуу шалгаж, прокурор зүйлчлэлийг нь буурууллаа

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хохирогчийн аав Р.Төмөрхуяг “Манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Хэргийг хууль хяналтын байгууллагынхан шударгаар шийдээд өгөх болов уу гэсэн бодол тээж өдийг хүрсэн. Гэвч санаснаар болсонгүй. Хуулийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд явуулсангүй. Зарим нотлох баримтыг нарийвчлан шалгалгүй хэргийг прокурорт шилжүүллээ. Прокуророос богино хугацаанд шалгаад бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхэд шилжүүлчихсэн байна. Зүйлчлэлийг нь буулгаж, хөнгөрүүлээд хамт хэрэг холбогдсон хоёр этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Махбалыг хамгийн хөнгөн, зөөлөн зүйлчлэлээр шийтгэх гээд байгааг ойлгохгүй байна.

 

Энэ хэргийг бид анхнаасаа албан тушаалын хэрэг гэж үзсэн. Хүүгийн минь амийг зориуд санаатайгаар хөнөөсөн гэдэг бодол хэвээрээ байгаа. Бидний энэ бодлыг дэд сайд асан Цогтгэрэл хэвлэл мэдээллээр нотолж өгсөн. Сайдын өрөөнөөс архидалт эхэлж, орой нь өрөөндөө аваачаад, авч гараад амийг хөнөөсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сайдын өрөөнөөс архидалт эхэлсэн. Албан тушаалыг нь авахын тулд амь насыг нь хөнөөсөн гэдгийг дэд сайд асан Цогтгэрэл нотлоод байхад цагдаагийн байгууллага үүнийг хэрэгссэнгүй. Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн гар хөл, улстөрийн шинжтэй “урт гар” оролцоод хэргийг хурдхан шийдээд хэрэгтэнг хөнгөн байдлаар шийтгэх гээд байна.

 

Миний хүү хуульч хүн байсан. Би хүүдээ хуулийг гууль болголгүй хүнд сурталгүй, олон нийтэд үнэнчээр ажиллахыг захидаг байсан. Шударга тал нь дийлсэн хүн байсныг уулзаж, учирч байсан хүмүүс нь хэлж байгаа. Тиймдээ ч өнөөдөр хүү минь амиа алдаж, эх орныхоо хөрсөн дор нойрсож байгаа. Хууль, хяналтынхан үнэн зөвөөр шийдэхгүй тоглоом болгоод өнгөрөх гэж байгаад харамсаж байна. Бид үнэнээр шийдэгдтэл чадах бүхнээ хийх болно. Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлж байна. Цагдаа хэргийг дутуу шалгаж, прокурор нь зүйлчлэлийг нь бууруулж байна” гэлээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч н.Отгонбаатар “Цагдаагийн байгууллага 2018.08.09 ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Үүнээс хойш 4 сар 2 хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд прокурорын байгууллагаас зарим нэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрт гомдол, хүсэлт гаргаад өгсөн. Гэвч прокурорын байгууллагаас зарим гомдолд хариу өгөөгүй байна” гэв.

 

Ажил, албан тушаалтай нь холбогдуулж талийгаачийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх “Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад прокурорын хяналтад хэрэг шилжсэнээс хойш шууд шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан юм байна. Үүнийг бид Нийслэлийн ерөнхий прокурорын хэвлэлд өгсөн ярилцлагаас өнөө өглөө олж мэдлээ. Хэвлэлийн бага хурал хийж байгаа хохирогчийн аавын санаа зорилгыг хүндэтгэн үзэж өмгөөлөгч нар өнөөдөр цуг сууж байна.

 

Хэргийн бодит байдал олон нийтэд илэрхий байсан. Мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө амь насаа алдсан хэргийг шударгаар шийдэхийг мөрдөн шалгах ажиллагааг тэвчээртэй хүлээлээ. Гомдол, хүсэлтэд хариулт өгөөгүй хэр нь шүүхэд шилжүүлж байгаа юм байна. Энэ хэрэг анхнаасаа нууц далд аргаар үйлдэгдсэн. Хэргийг шалгаж байгаа албаны туршлага, мэргэжил, хэрэглэж байгаа албаны арга техник гологдсон гэдэг асуудал яригдахгүй. Хуулийнхан шударгаар ажиллавал хэрэг ээдрээтэй болохгүй гэдэг байр суурьтай байсан. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах үүднээс гомдол гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй иргэний шүүхэд шилжүүлж байгаа юм байна.

 

Ажил албан тушаалтай нь холбогдуулж талийгаачийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй үндэслэл байна. Тийм учраас энэ хэрэг дээр шалгах нөхцөл байдал байна гэдэг өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтэд “Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул шийдэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа гомдол гаргахад гомдлыг шийдээгүй байхдаа шүүхэд шилжүүлж байгаа нь хууль зүйн дагуу бүрэн дүүрэн ажлаагүй хэт яарсан гэж үзэж байна. Тиймээс шат шатны прокурорын байгууллагад хандана” гэлээ.

 

Төрийн яамны газрын дарга ажлын байрандаа хамт ажилладаг нөхрийнхөө амийг бүрэлгэсэн хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж дуусаад арваннэгдүгээр сарын 13-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байдаг. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр”, 10.1-2.7 дахь хэсгийн “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” хүний амь бүрэлгэсэн гэж буруутган яллагдагчаар татсан.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Наран:
Шударга үнэний дуу хоолой болсон өмгөөлөгч Хүрэлсүхэд амжилт хүсье. Миний найз их л хүнд хэцүү хэрэг дээр ажиллаж байгаа юм байна. Юутай ч амжилт хүсье. Хууль, шүүхийнхэн улс төрчдийн хараат болсон шүү. Энийг л эвдэх хэрэгтэй. Хөөрхий талийгаач бид 2 хамт ажиллаж байсан. Ямар хүнлэг зөөлөн хүн байлаа даа. Маш харамсалтай. Ум сайн амгалан болтугай.
2018-12-12
Залуу зочин:
2хүнийсүг яалаадаа хөөрхий охинг өөрөө үхсэн болгож гүтшэсэнтэй ягадилхан зүйл болоод байна. Бид бүгд тэмцэх хэрэгтэй.
2018-12-12
Цэ.Нарка:
ЗТЯ-ны сайд байсан Батэрдэнийг л сайн шалгах хэрэгтэй ! Ямарч хариуцлага хүлээхгүй байна
2018-12-11
ард:
тэх байхоо тэгш ой ойрхон байгаа...
2018-12-11
ард:
тэр Цогтгэрэл ялгаагүй дуракдоо..азгүй тохиолдол хэн хэн нь ялгаагүй...үйлийн үр...бид ч ялгаагүй цагн болохоор хаана ч хамаагүй явна доо....
2018-12-11
Иргэн:
Хуулийн байгууллага мөнгөтэй баян хүний талд үйлчилдэг болоод олон жил байна. Үнэн зөвөөр шийднэ гэж найдсны хэрэггүй. Хуулийн байгууллагад эрс шинэчлэл хийх шаардлагатай.
2018-12-11
Иргэн:
Хуулийн байгууллага мөнгөтэй баян хүний талд үйлчилдэг болоод олон жил байна. Үнэн зөвөөр шийднэ гэж найдсны хэрэггүй. Хуулийн байгууллагад эрс шинэчлэл хийх шаардлагатай.
2018-12-11
За тэгээл 16 орчим жил авна өөр яах вэ дээ 10 аад жил суугаал гараад ирнэ ямар онц хэрцгий биш зб тай биш зэвсгээр биш
2018-12-11
ИРГЭН,СОНГОГЧ:
Бат-Эрдэнийг УИХ-р оруулж эрхийг нь түдгэлзүүлж байж шалгахгүй бол Шударга бусын хонгилоор наад хэрэг чинь явахаар дүр зураг гараад байна даа. Хохирогч нар яагаад энэ асуудлаа холбогдох газарт гаргахгүй байгаа юм бол эсвэл өгсөн газрууд нь хэлэлцэхгүй хав дарчихаад байгаа вм уу
2018-12-11
Мэдээж:
Мэдээж алуулсан байж таараа, ажилдаа зүгээр явсан хүн биз дее
2018-12-11
Болд:
Нэртэйгээр нь талийгаачийн буруу байсан гээд зарлачихаач дээ. Аймхай новшнуудаа
2018-12-11
Ийм л учраас МАНАН гийн 2 гол багана Миеэ ЭЭбэ 2-ыг шууд уоронд хийх ёстой юм. Бусад нь аандаа цэвэршинэ
2018-12-11
zochin:
iim l 60lhoor manan g arilgah heregtei gej oilgood baigaa.
2018-12-11
Сахал Ж.Бат-Эрдэнэ амийг нь хариуцах ёстой!
2018-12-11
Сахал Ж.Бат-Эрдэнэ амийг нь хариуцах ёстой!
2018-12-11
Сахал Ж.Бат-Эрдэнэ амийг нь хариуцах ёстой!
2018-12-11
Nam bus irgen:
Nerteigeer ni hudulmuriin baatar ugchihuuch. Manaihan chadah l uls shuu.
2018-12-11
ЗАНДАЛЧИН ПИА
2018-12-11
Цэ.Нарка:
ЗТЯ-ны сайд байсан Батэрдэнийг л сайн шалгах хэрэгтэй ! Ямарч хариуцлага хүлээхгүй байна
ZOCHIN:
SAIDIINH N OROLTCOOTOI ,ALBAN TUSHAALIIG N AVAHIIN TULD ALSAN YM BISH UU.
2018-12-11
Мах:
БҮХ НАСААР НЬ ХОРЬ !
2018-12-11
ард:
тэх байхоо тэгш ой ойрхон байгаа...
Махбалын найзууд нь мөрдөн байцаах газар прокурор шүүхээр нэг бий тэгээд ч зогсохгүй найзууд нь ерөнхийлөгчтэй холбоотой хүмүүс байдаг гэсэн 3
2018-12-11
МАНАН д уйлчилдэг хумуус байгаа юм шиг байна хуний аминаас унэтэй зуйл хаана байхав албан тушаалтны наймаа ийм ур дунд хургэж байна
2018-12-11
Зочин:
Хохирогч болон өмгөөлөгчдийн зураг л гарах юм ялтаны зургийг нь олон түмэнд харуулаач ээ ямархуу амьтан хүн алсныг хармаар байх юм
2018-12-11
ард иргэд:
АЛУУРЧДЫГ ХАМГААЛАХ ЯЛ ЗАВШУУЛУУЛ ЦАГДААГЫН БОЛОН ШҮҮХЫН ЭТГЭЭДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ШҮҮ??? АРД ТҮМЭН ТУУШТАЙ ТЭМЦЭХ БОЛНО??????????????
2018-12-11
Зочин:
Алуурчинд цаазын ялаас өөр шийтгэл байж болохгүй. Энэ алуурчинд цаазын ял өгөхгүй бол монголын шүүх яаж ялзарч доройтсон нь харагдана. Алуурчин төрийн цаазын ялаас мултарч чадах ч ард түмний цаазын ялаас мултарч чадахгүй.
2018-12-11