Г.Занданшатар: Ирц бүрдүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэггүй

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Дараагаар нь гишүүдийн асуултад хариуллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Яагаад танай Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, хуралдаандаа суухгүй байна вэ?
-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуудалд хариулна. Байнгын хорооны ирцийг бүрдүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэггүй. Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэх нь нээлттэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Танай Засгийн газрын 14 гишүүн байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэх байгааг та зөв гэж харж байгаа юм байна. УИХ-ын чуулганд Засгийн газар яагаад мэдээлэл хийхгүй байна вэ.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ