Т.Доржханд: Нам дамжсан хор хутгадаг хүмүүсээс салах ёстой

Алтан Дорнод Монгол ХХК-ийн захирал Т.Ганболд MN25 телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэлээ. Тэрбээр Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын данс руу 4 сая ам.доллар шилжүүлж, шоронгоос суллагдсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө.
Мөн өнөө ч эрх баригчдын шүдний өвчин болсон 60 тэрбумын асуудлаар зарим мэдээллийг өгөв. Тухайлбал, 60 тэрбумын схемыг анх ХҮН-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ярьж, сонгуулийн нэрийг жагсаалтыг мөнгөөр үнэлсэн хэмээн ярьсан юм.
Харин түүний яриаг ХҮН-аас үгүйсгэж, улс төрийн зорилготой ээлжит үйл ажиллагаа хэмээн тодорхойллоо. ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “60 тэрбумын схемийг ХҮН-ынхан зохиогоод, тэрийг Доржзодов гэдэг хүн зараад, мөнгө болгож чадахгүй болохоор нь “Алтан Дорнод”-ын Т.Ганболд зохицуулах гэж Ж.Мөнхбатыг дагуулж саунд суудаг. Энэ бол логикгүй яриа. Үүнд бид ач холбогдол өгөхгүй. Энэ бол биднийг харлуулах гэж байгаа ээлжит үйл ажиллагаа.
Хэн хаан байна, тэрэнд үйлчилдэг бизнесийн төлөөлөл олон байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийг санхүүжүүлдэг гээд ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр Х.Баттулга хамгийн сайхан хүн гэсэн байдлаар яриа өгдөг. Бид нам дамжсан, хор хутгадаг ийм хүмүүсээс салах ёстой” хэмээн хариу барилаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ