Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарчээ

НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”-аар шалгарчээ. Тодруулбал, Аполитикаас ирээдүйн шилдэг манлайлагчдын жагсаалтыг танилцуулсан байна. Ингэхдээ Засгийн газрын хамгийн нөлөө бүхий залуучуудын дунд судалгаа явуулж, шинжлэх ухаан, тэргүүлэх байгууллагуудын хэдэн зуун нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.
Тодруулбал, АНУ-ын Конгрессын гишүүн ELISE STEFANIK, Европын Улстөр ЭЗХ парламентийн гишүүн EVA MAYDELL, Чили дэх коммунист намын орлогч CAMILA VALLEGO, Цагаан ордны технологийн зөвлөх ALVAND SALEHI зэрэг олон улсын нэр нөлөө бүхий эрхмүүд жагсжээ.
Улмаар олон улсын түвшинд нөлөө бүхий, бодлого боловсруулагчдын төвд байдаг, олонд алдартай, улс орныхоо нүүр царай болсон залуучуудыг шалгаруулахад 2018 оны судалгаагаар Монгол орныг төлөөлж НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”-аар тодорсон байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ