Цахим ертөнц эерэг хандлагыг түгээе

img

 

Сэдэв: “Санаа зөв бол заяа зөв” 


Агуулга: Олон нийтийг сайн сайханд уриалсан цахим орчинд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэхүйц зурагт хуудас байх. 


Зорилго: Нийгмийн сайн сайхныг сурталчлан, түгээн дэлгэрүүлж ёс зүйтэй, бие биенээ хайрлан хүндэтгэх, аливаад эерэг сэтгэлгээгээр хандахыг уриалахад “Эерэг хандлага” уралдааны зорилго оршино.

 

Хамрах хүрээ: График дизайнер, зураач, гэрэл зураг сонирхогчид оролцоно.

 

Бүтээл хүлээн авах хугацаа: Бүтээлийг 2018 оны 11-р сарын 1-ний 17:00 цаг хүртэл info@nationbranding.mn, contact@nationbranding.mn цахим хаягаар оролцогч өөрийн товч танилцуулга, холбоо барих хаяг, утасны дугаарын хамт илгээнэ үү. Ирүүлсэн бүтээлийг 2018 оны 11-р сарын 1-нийг дуустал өөрийн “Эерэг эхлэл” фэйсбүүк хуудсанд тавьж олон нийтийн саналаар шалгаруулалт хийнэ. Хамгийн их LIKE, SHARE санал авсан 20 бүтээлээс шүүгчид шалгаруулна.


Жич: Шалгаруулалтын онооны 50 хувийг фэйсбүүкийн LIKE, SHARE-ээр, 50 хувийг шүүгчдийн баг дүгнэнэ.

 

Тавигдах шаардлага: 


- Уралдааны сэдэв, агуулга, зорилгод бүрэн нийцсэн байх
- Уралдааны хугацаанд шинээр хийгдсэн зурагт хуудас байх
- Нэг хүн гурав хүртэлх бүтээлээр оролцоно 
- Оюуны өмчийн зөрчилгүй байх 
- 200x200 см форматтай, нягтрал /resolution 300 pixels/inch, RGB өнгөний горимтой, JPEG өргөтгөл бүхий файл байна

 

Шагналын сан: 


Нэгдүгээр байр 1 – 2 сая₮ 
Хоёрдугаар байр 2 – 1 000 000 ₮ 
Гуравдугаар байр 2 – 500 000₮

 

Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөл өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд ашиглах эрхтэй.
Уралдааны шалгаруулалтыг хараат бус мэргэжлийн баг шүүн шалгаруулах болно. Уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр болно. Үүнээс өмнө уралдаанд оролцогчид руу утсаар мэдэгдэх болно.

 

Лавлах утас: 77115001

СЭТГЭГДЭЛ БИЧИХ