Б.Гүнбилэг: Хуулиас гадуурах үйл ажиллагаа ардчилсан ёсонд сөргөөр нөлөөлнө


УИХ-ын чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүй байгаагаас удаа дараа хойшиллоо. УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг хүргүүлсэн гишүүд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэгээс зарим зүйлийг тодруулахад:
-УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй гэж УИХ-ын даргыг үзэж байгаа бол УИХ-ын дэд даргаар хуралдуулаад хуулиа баталж болно. Хуулиа өөрчлөөд, хуулийн дагуу УИХ-ын даргаа огцруул. Харамсалтай нь, нийгмийн популизмд уруу татсан гудамжны тэмцэл хийнэ гэж байна. УИХ-ын гишүүд нь хуулиа хэрэгжүүлэхгүй бол бусад иргэдийг хуулиа барь гэж хэлж болохгүй. Хуулиас гадуурах үйл ажиллагаа ардчилсан ёсонд сөргөөр нөлөөлнө. Хуулийн хүрээнд ажлаа хийх хэрэгтэй. Сайн дураараа огцор гэж шахаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдэг дарамтлах, шахах хэлбэр. ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаа замхруулах гээд хуулиас бус зүйлд уриалж болохгүй. ЖДҮХС-гийн асуудлаа хамгийн хурдан шийдэх ёстой гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ