Баримт өгдөг ч, НӨАТ-ын буцаалт олголтгүй ААН-үүдийг яах вэ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Эл өдрөөс хойш энэхүү хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгөөр, ААН-ийг 1,5 сая төгрөгөөр торгох байхаар шийдвэрлэсэн. Тиймээс иргэн, ААН дээрх торгуулийг төлөхгүйн тулд хуулийн дагуу “И-баримт”-ыг иргэдэд олгож эхэлсэн.

 

Иргэд 200 сая төгрөг хүртэлх хонжвортой сугалаанд оролцох, оны эцэст худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ 2 хувийн буцаан олголтод хамрагдах гэж л кассын баримт авдаг. Тиймээс ч иргэд хаанаас, юу ч авсан төлбөр төлсөн баримтаа авах эрхтэй бөгөөд баримт өгөөгүй тохиолдолд Татварын ерөнхий газрын 1800-1288 утсанд “ховлож” болно. Хэрвээ үйлчилгээний газар танд баримт өгөхгүй бол таны татвар улсын биш, тэр байгууллагын орлого болно гэсэн үг. Хуулиараа НӨАТ суутган төлөгч биш байсан ч ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бол аж ахуйн нэгжүүд төлбөрийн баримт олгох ёстой. Гэтэл татвараас зайлсхийсэн зарим ААН-үүд НӨАТ-ын буцаалт бодогддоггүй зөвхөн сугалаанд оролцох боломжтой баримтыг иргэдэд олгож байна.

 

Иргэн НӨАТ төлөгч байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд татварын буцаан олголтод төлсөн үнийн дүнгийнхээ хоёр хувьтай тэнцэх мөнгийг авна. Харин үйлчлүүлсэн дэлгүүр, үйлчилгээний газар нь НӨАТ төлөгч бус бол татварын буцаалт олгохгүй.

 

Татварын ерөнхий газарт энэ онд 3000 гаруй иргэнээс “И баримттай” холбоотой гомдол иржээ. Үүнд баримт хэвлэж өгсөн ч НӨАТ-ын буцаалт бодогддоггүй талаар гомдол ихээр ирсэн байна.  НӨАТ-ын буцаалт бодогддоггүй баримт олгосон дэлгүүрээс учрыг лавлахад “Манайх татвар төлөгч байгууллага биш” гэх. Уг нь НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлснээр иргэдийн төлж буй татварын орлого бүрийг аж ахуйн нэгжүүдээр дамжуулан улсын төсөвт төвлөрүүлэх болсон.

 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Татварын газарт 138 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага, нэг сая  иргэн бүртгэлтэй байгаа аж. Үйлчилгээ үзүүлсэн, бараа борлуулсан бүх татвар төлөгч үйлчлүүлэгчдээ төлбөрийн баримтаа өгдөг байх, татвараа төлдөг байх зарчмыг Нийслэлийн татварын газраас барьж ажилладаг. 

 

Гэтэл татвар төлдөггүй аж ахуй нэгжүүд буцаалт олгохгүй баримтаар иргэдийг “хуурсаар” байна. “Манайх НӨАТ төлөгч байгууллага биш учраас буцаалт бодогдохгүй. Гэхдээ та энэ баримтаар сугалаанд оролцох эрхтэй” гэж хариулах нь бий. Энэ үг “И баримт”-аас 20 мянган төгрөг ч хожиж үзээгүй хүмүүст инээдтэй санагддаг.

 

Үнэндээ сугалаанд мөнгө хожих нь “өдрийн од” мэт. Харин НӨАТ-ын буцаалтыг хүн бүхэн хүртэх учиртай тул татвар төлдөггүй дэлгүүр хоршоодыг цэгцэлж, ажил үйлчилгээ эрхэлж, орлого олж байгаа бүх аж ахуй нэгжийг хуулийн дагуу татвар төлөгч болгомоор байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bn:
Heden hynsnii delgyyr l barimt ugdug um doo. Uur gazruud jishee ni auto ugaalguud, vietnam zasvaruud, emnelegyyd, huvtsas hunar zardag gazruud geed tsuvarch ugnu barag barimt ugduggyi gehed buruudahgyi.
2018-12-16
Г.Сүрэнд:
татварын төрлүүдээ ялгаж мэдэхгүй динэг толгойгоо хэнд гайхуулах гэсэн малу бэ?
2018-12-16
irgen:
Syren gegch huulia unsh, jijig amia yaj iij baigaa naimaa hiigchidiig tamd unagah gee yu, gomdollood baigaa hymyys haanaa uilchlyylehee oorsdoo medeh heregtei shdee, ihenh ni amia zogooj baigaa uilchilgeenii gazruud ,,,neg ih hogjchihson um shig torguuli ene ter yarihaa bolioch ta nar, tegj yarival ene notiin sugalaa chin horiotoi zuil, ulsiin mongoor ingej togloh esgui shyydee, zogsooh heregtei
2018-12-16
irgen:
Syren gegch huulia unsh, jijig amia yaj iij baigaa naimaa hiigchidiig tamd unagah gee yu, gomdollood baigaa hymyys haanaa uilchlyylehee oorsdoo medeh heregtei shdee, ihenh ni amia zogooj baigaa uilchilgeenii gazruud ,,,neg ih hogjchihson um shig torguuli ene ter yarihaa bolioch ta nar, tegj yarival ene notiin sugalaa chin horiotoi zuil, ulsiin mongoor ingej togloh esgui shyydee, zogsooh heregtei
2018-12-16
irgen:
Syren gegch huulia unsh, jijig amia yaj iij baigaa naimaa hiigchidiig tamd unagah gee yu, gomdollood baigaa hymyys haanaa uilchlyylehee oorsdoo medeh heregtei shdee, ihenh ni amia zogooj baigaa uilchilgeenii gazruud ,,,neg ih hogjchihson um shig torguuli ene ter yarihaa bolioch ta nar, tegj yarival ene notiin sugalaa chin horiotoi zuil, ulsiin mongoor ingej togloh esgui shyydee, zogsooh heregtei
2018-12-16
Жишээ нь АИР маркетаас билет авахад 10 хувь НӨАТ гэж авчихаад 2 хувийн буцаалт байхгүй, зөвхөн сугалаанд оролц гэдэг . Энэ ямар луйвар вэ. Ер нь НӨАТ гэгч чинь зүгээр л луйвар ш дээ. Хамаг юмны үнэ 10 хувь өсгөж үнэтэй болгодог. Тэгээд 2 хувийг нь буцаан өгдөг. Ард түмэн 8 хувийн илүү төлөлт хийдэг. Ингэж ядарсан дээр нь нэжм дээрэмдэх хэрэг бгаа ч юмуу лаа
2018-12-16
temuul:
Yaag zuv vi yaag tegsen bid nuat bish gej hayag deeree bichih heregtei, bish shaardlagatai
2018-12-16
Зочин:
Эхлээд НӨАТ гэж юу гэдгээ л ойлгох хэрэгтэй нөат төлөгч аж ахуйн нэгж иргэн нь өөрийн орлого ашигаасаа нөат төлж байгаа хэрэг биш эцсийн худалдан авагч нөат төлж байгаа юм аж ахуйн нэгж нь өөрийн тогтоосон үнэн дээрээ нөат 10%г нэмж худалдан авагчаас татварыг нь суутган дамжуулан төлөх үүрэгтэй тэгэхээр нөат тооцоогүй үнээр бараагаа борлуулж байгаа газраас баримт нэхэх нь өөрийнхөө худалдаж авж байгаа барааныхаа үнийг сайн дураараа 10% нэмж байна гэсэн үг
2018-12-15
зочин:
Супер маркет гэсэн том бичигтэй дэлгүүрүүдийн босго хүрсэн үгүйг яаж мэдэх вэ? Дэлгүүрүүд хувь хүн дээр баримт гаргаад нөгөө хүнийх нь босго дөхөөд ирэнгүүт өөр хүний нэр дээр баримтаа шилжүүлээд яваад байна.
2018-12-15
зориг:
Баахан үйлчлүүлсэн дэлгүүрээ НӨАТ төлөгч биш гэдгийг байгууллага дээрээ худалдан авалт хийснийхээ дараа л мэдсэн. Энэ талаарх мэдээллээ дэлгүүрүүд хаалган дээрээ томоор хадах шийдвэр гаргах хэрэгтэй.
2018-12-15
temuul:
Yaag zuv vi yaag tegsen bid nuat bish gej hayag deeree bichih heregtei, bish shaardlagatai
E-barimt:
Nariin yumaa medched iim yum oruulaach. Orlogo ni 50 sayd hurehgui bol zuger sugaland oroltsdog e barimtaa l hevlene shde
2018-12-15
Naad dugaar chine utsaa avdagchguin ble.:
Naad dugaar chine utasaa avdagchguin ble.
2018-12-14
Зарим баримт уншуулаад оронгуутаа алга болчоод бхын..хэд хэд хийсэн боловч алга болсоор ... Энэ ямар учиртай юм болоо
2018-12-14
Нөат ийн босгонд хүрээгүй хүмүүс и баримт өгөхгүй ш дээ
2018-12-14
Zochin:
Ehleed neg saihan batalsan zaalt durmuudiig ni unshaad uz. Teged asuuh asuultaa asuuj, metgelts, tushaa, ooroo l med. yu yugui orj irj maltaad bhiin malnuud chin
2018-12-14
Ganbaatar gishuunii encanto kamder bair avsani нөат barimt uguh durgui shivj amjikhgui geh met uguulel taviad bna gishuunee nyabodoo helj uguuch
2018-12-14
Татварынхан ажлаа сайн хийх хэрэгтэй. Орлого олж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь И-баримт өгдөг болгох ёстой.
2018-12-14
zochin:
Яг үнэн шүү.Хэдэн бүртгэлтэй ААН-ийг л дарамтлаад сууж байдаг.Татвар төлөгч иргэдтэй ААН-н ня-бо нар ажиллаж татварыг нь суутган авах гэж элдвээрээ хэлүүлж бна даа,Тэд уул нь татварын байцаагч биш ш дээ.
2018-12-14
ДОНГУСААЧ:
ЖИЖИГ ЦАЙНЫ ГАЗАР ЯАЖ Ч АЖИЛЛААД НӨАТ ТӨЛӨГЧ БОЛОХГҮЙ. ЮУ ДЭМИЙРЭЭД БАЙГАА БАЛАЙ БЭ
2018-12-14
irgen:
EMMJ geed 1-r torohiin zalgaa baidag chihnii emleg barimt ogson chin sugalaanii dugaargui baisan, emmj emlegiig shalgana uuu,
2018-12-14
Татвар ажлаа хийхгүй байна.
2018-12-14
xx:
NOAT-n tuhai huuliig unsh. Tend hen tuldug tuldugguig todorhoi bichsen bga erguu teneg arduudaa
2018-12-14
ZUV:
Mash zuv. Teneg arduud yum jhan sudalj bai
2018-12-14
Setguulchid:
Noat tulugch bish buyu jild 50say hurtel orlogotoi business erhlegch bolood aan-uud huuliaraa noat olgohgui. Ymaa suDalj baij bich....
2018-12-14
ZUV:
Mash zuv. Teneg arduud yum jhan sudalj bai
zochin:
tom hudaldaanii tuvuud eruusu barimt uguhgui bga shuu, grand, ulaanbaatar ih delguur geh met , tatvariinhan arga hemjeeg navaad adilhan bugdiig hamruulah ajil aa sain hiih heregtei bhaa,
2018-12-14
Забуу:
Хөөрхиии нэг жижиг юмнуудаар л шоу хиинэдээ чааваас бүхэл бүтэн эрдэнэт үйлдвэр ждү гээл зөндөөө монголииин бүх амьдралиииг шиидэх юмаа яахууу арчаагүй татвар хуулиинхан
2018-12-14
Zochin:
БГД ийн Дүүхээ дэлгүүр нь ибаримт олгодог боловч үндсэн дэлгүүрээс бусад бараанд сугалаанд оролцох ибаримт хэвлэж өгч байна мах сүү ногоо цагаан идээ гоо сайхны лангуунууд гэх газрууд Дүүхээ төв хь худалдааны байгуулга бөгөөд мах сүү ногоо үйлдвэрлэдэггүй биз дээ үүнд хяналт тавьж арга хэмжээ авмаар байх юм татварынхан ажлаа хийгээч энэ тэнд елко хэссэн хүмүүс байхын маш ир орлогоо нууж байна ш дээ
2018-12-14
Татвар төлдөг дэлгүүр,байгууллагуудаар үйлчилүүлээд л байвал удахгүй номондоо орно шүү дээ.
2018-12-14
зочин:
татварын албад маш олон хүнтэй, хөрөнгөтэй, хууль эрх зүйн олон баримт бичигтэй хүчирхэг байгууллага. гэхдээ ийм маягаар хэдхэн үйл ажиллагаа тогтмол явуулдаг чих зөөлөн ААНБ, төсвийн байгууллагуудаас л татвар хураагаад зүгэрэ шахуу даналзаад сууж байдгийг энэ НӨАТ-ын сугалаа илчилж өглөө. татварынхан нэг бол орон тоогоо эрс цомхотго үгүй бол бүх татварын байцаагчдаа бүртгүүлсэн ААНБ болгоныг хуваарилж өгөөд татвараа бүрэн цуглуул.хажуудаа байгаа ААНб-ыг мэдэхгүй татварын байгууллагатай таарч л байлаа. Сангийн яам ч ажлаа хий.
2018-12-14
zochin:
Яг үнэн шүү.Хэдэн бүртгэлтэй ААН-ийг л дарамтлаад сууж байдаг.Татвар төлөгч иргэдтэй ААН-н ня-бо нар ажиллаж татварыг нь суутган авах гэж элдвээрээ хэлүүлж бна даа,Тэд уул нь татварын байцаагч биш ш дээ.
zochin:
bugd l tatvar toloch estoi,tegeed yaagaad iim ylgavartai baidag um???,bi ch gesen buchaan avaltaa avach estoi
2018-12-14
Zochin:
Ehleed neg saihan batalsan zaalt durmuudiig ni unshaad uz. Teged asuuh asuultaa asuuj, metgelts, tushaa, ooroo l med. yu yugui orj irj maltaad bhiin malnuud chin