ШУУД: Шилдэг залуу багш нарт шагнал гардуулж байна
Засгийн газар, Монголын залуу багш нарын холбоо, Нийслэлийн боловсролын газраас "Оюуны элч-2018" залуу багш нарын дээд шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд өнөөдөр /2018.12.14/ зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг шинэ үеийг бэлтгэх үйлсэд эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй орчин цагийн залуу багш нарыгаа урамшуулан, өргөмжилж оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийн тод төлөөлөл сурган хүмүүжүүлэгчдээ алдаршуулах зорилгоор зохиож буй аж.
Арга хэмжээний хүрээнд:
• Оны шилдэг их, дээд сургуулийн багш – 2
• Оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багш – 3
• Оны шилдэг МСҮТ-ийн багш -2
• Оны шилдэг цэцэрлэгийн багш -3 тус тус шалгаруулсан. Шилдэг залуу багш нарт өнөөдөр тэргүүн, дээд шагналыг гардууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ